Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 30-ны 00:05 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлжээ.
Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн урд зүгт 100 километрийн зайд орших Давст ухаа гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр буюу 29-ний 17:20 цагт онцгой байдлын албанд иржээ. Түймрийн голомтод Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэсэн байна. Урьдчилсан байдлаар 8,000 га талбай гал түймэрт өртсөнийг мэдээлжээ.