Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гаригаас дахин нэмэгдэнэ.
Ирэх сарын 1-нээс /2024.04.01/ эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 сая төгрөг болж байна. Харин орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэж, аймгийн төвүүдэд 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болжээ.