x

НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо.

Хурлаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын үнэлгээг танилцуулж, 2024 оноос хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.

Хурлын эхэнд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан юм.

НҮБ-ын системийн 23 байгууллага хамтран 2023 онд нийт 51.5 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүнээс 44.8 сая ам.долларыг зарцуулж, 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Нийт зарцуулалт 87 хувьтай гарсан байна.

Тэрбээр, хүн амын эрүүл, урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 250 мянга гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71 мянга гаруй иргэн тус тус хүртээд буй үр дүнг дуулгав.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд 11.3 сая ам.доллар буюу хамгийн их хөрөнгийг эрүүл мэндийг дэмжихэд зарцуулжээ.

Үндсэн илтгэлийн дараагаар НҮБ-ын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын суурин төлөөлөгч нар хариуцсан салбарын үзүүлэлтийн дүнг тус бүр танилцуулсан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан илтгэлдээ, НҮБ-ын болон олон улсын шалгуур үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эхийг эндэгдлийг бууруулахад ахиц гарсан, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэглийг бууруулахад төдийлөн үр дүн гараагүйг дурдлаа.

Төсөл, хөтөлбөрийн үр дүнд Хүүхэд хамгаалах хуулийг батлуулж хэрэгжүүлж байгаа, мөн 10 аймагт Хүүхэд хамгаалах хөгжлийн төв байгуулаад буйг тэмдэглэн хэллээ. Боловсролын салбарт эко сургалт, ногоон хөгжлийг дэмжихэд ЮНЕСКО-гийн шинэчлэл хийсэн. МСҮТ-д хамрагдагч нар нэмэгдсэн. Зарим төсөл, хөтөлбөр өртөгөө нөхсөн жишээ бий гэв.

Доройтсон газрыг сэргээх, бэлчээрийг хамгаалах үйл ажиллагааны дүнд нийт 49.000 гаруй газрын бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлснийг Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа илтгэлдээ дурдлаа. Энд:

  • уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай малчдын нөхөрлөлийн эрсдэл даах чадварыг бэхжүүлж,
  • Уур амьсгалын эрсдлийн индекс хэрэгсэл болон байгалийн үйл явдлын эдийн засгийн үр нөлөөг дүрслэн харуулсан, нөлөөлөлд суурилсан урьдчилан таамаглах газрыг зургийг боловсруулж,
  • Дорнод Монголын байгаль орчны асуудал, ландшафтын ннэгдмэл байдлыг хангах, тогтвортой уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн стратегийн бодлого, газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан,
  • Орон нутгийн бэлчээрийн менежментийн дүрэм журмын дагуу бэлчээрийн менежментийн сайжруулсан туршлагыг баталсан зэрэг орж буйг мэдээллээ.

Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд 2023 онд 51.5 сая ам.долларыг татан төвлөрүүлснээс:

  • 23.4 саяыг хоёр талт хамтын ажиллагааны донор буюу хандивлагч байгууллагууд,
  • 10.1 саяыг НҮБ-ын өөрийн хөрөнгөөс,
  • 8.9 саяыг олон улсын сангууд,
  • 4.1 сая ам.долларыг олон улсын санхүүгийн байгууллагууд,
  • 3.6 саяыг олон улсын ТББ-ууд,
  • 0.5 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар,
  • 0.4 саяыг хувийн хэвшил тус тус гарган санхүүжүүлжээ.

Үүнээс хамгийн их буюу 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт зарцуулжээ.

 

"Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хурлын төгсгөлд НҮБ-аас 2024 онд болон цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг:

  • Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
  • Ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих,
  • Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн гурван байдлаар тодорхойлон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Хуралд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top