x

Н.Учрал: Эмийн жорыг E-Mongolia системээр олгодог болж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Н.Учрал:

-"2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох бололцоогоор хангалаа. Үүнд:

1. Бүх төрлийн эмийн жорыг E-Mongolia системд орууллаа. Нэг жилийн хугацааны эмийн архив хадгалагдана. Жор бичиж буй эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Үүнийг иргэн эмийн санд үзүүлж, эмээ авах юм.

Эмийн жорыг гараар бичихээр гаргац муутайгаас буруу эм өгөх тохиолдолд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эмийн жорыг хуурамчаар үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэмт хэргүүд бүртгэгджээ.

Жороор олгодоггүй эмийг системд оруулаагүй, иргэд эмийн санд ороод шууд авна гэсэн үг. Зөвхөн жороор олгодог эмүүд л системд орсон. Эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл мөн багтсан.

Өрхийн эмнэлгийн систем ХУР системтэй холбогдоогүй байсныг үр дүнд хүргэлээ.

2. Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг системд орууллаа. Иргэний дүрс оношилгооны дүгнэлтүүд хадгалагдана. 

3. Шинжилгээний хариу. Иргэн заавал эмнэлэгт очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байна.

4. Хүүхдийн вакцины гэрчилгээ. Хүүхэд тань вакцин хийлгэх шаардлагатайг E-Mongolia системээр түрүүлж мэдэгддэг болно.

5. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт. 

6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт.

7. Эх хүүхдийн дэвтрийг /Ягаан дэвтэр/ цахим болгох ажлыг хийж дуусгалаа.

Өнөөдрөөс эмийн жорыг цахим болгож байна.

Тавдугаар сарын 4-нөөс өмнөөс бусад зургаан системийг долоо хоногийн дараалалтайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой. Иргэдийн хувийн мэдээллийг хадгалахгүй.

Тавдугаар сарын 4-нд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулах үеэр дээрх долоон үйлчилгээ цахимжина.

Одоо туршилтын хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдэд эдгээр үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар сургалт зохион байгуулж эхэлсэн" гэв.

Эрүүл мэндийн салбарыг цахим болгох төсөл 2015 оноос Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас уг төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэхэд 29 хувь нь хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарч, 1.7 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн байна. Үүнтэй холбогдуулаад уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг АТГ-аар шалгуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top