x

Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөрвөн удаа болсон

Өнөөдөр бол Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх өдөр. Маргааш 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдана.

Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс дараах мэдээллийг хүргэж байна. 

Он гарснаас хойш Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магниутад 3.5 болон түүнээс дээш газар хөдлөлт 20 орчим удаа болсон байна. 

Монгол орны хэмжээнд газар хөдлөлт бүртгэх 120 орчим станц байдаг бөгөөд тус станцуудаас хүчтэй газар хөдлөлт болсон газрын мэдээллийг шуурхай боловсруулж ОБЕГ-т тодорхой минутын давтамжтай илгээдэг юм байна.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт газар хөдлөлт болж уг газар хөдлөлтийн чичирхийллийг Монгол орон даяар мэдэрсэн. Түүний дараа Улсын Онцгой Комиссоос Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнд Монгол оронд болон хил орчимд хүчтэй газар хөдлөлт болоход ард иргэдэд шуурхай мэдээлж байх үүрэг өгсөн байна. 

2021 оноос хойш Архангай аймгийн Их Тамир орчимд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа

Энэ онд болон өнгөрсөн онуудад болсон зарим газар хөдлөлтийн талаар мэдээлэл: 

  • 2024 онд Архангай аймгийн Чулуут Их Тамир орчмоор магниутад 3.5 дээш газар хөдлөлт найман удаа болсон. Хамгийн хүчтэй нь гуравдугаар сарын 3-нд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ бүс нутагт идэвхжил 2021 оноос хойш ажиглагдаж байгаа. Өдөрт дунджаар дунджаар 10 хөдлөлт, зарим өдөр жижиг хөдлөлт 50, 60 болох үзэгдэл ажиглагдаж байна.
  • Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүст орж явдаг. Учир нь 20 дугаар зуунд энэ бүс нутагт магниутад долоо болон түүнээс дээш хөдлөлт 20 орчим болсон. Үүнээс магниутад наймтай хөдлөлт дөрөв болсон. 2024 оны нэгдүгээр сард Японд 7.9 магнитудын газар хөдлөлт болсон. Гэтэл түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт монголын нутаг дэвсгэрт дөрвөн удаа болсон байна. Энэ нь Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг гэдгийг илэрхийлж байгаа юм. 
  • 2021 оны гуравдугаар сард Говьсүмбэрийн Баян талд, долдугаар сарын 22-нд Сэлэнгийн Ерөөд, Есдүгээр сарын 8-нд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5 магнитудын хөдлөлт болж тус газар хөдлөлтөөс болсон чичирхийлэл Улаанбаатар хотод нэлээд мэдрэгдсэн. 
  • Энэ он гарснаар Төв аймгийн Борнуурт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    газар хөдөлбөл хөдлөхөөс л биш ямар зогсоож чадах биш битгий хүмүүсийн сэтгэл үймүүлээд бай зогсоож чадахгүй бол дуугүй бай!
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 14 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top