x

ОБЕГ: Газар хөдлөсөн үед гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй

Өнөөдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр. Маргааш 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдана. Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. 

Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд газар хөдлөлтийн дадлага сургуульд ажилчдаа бүрэн хамруулж, газар хөдлөлтийн үеэр юунд анхаарах талаар сургалт авах тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг онцлов. Түүнчлэн газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах өдрийн хүрээнд олж мэдсэн дадлага сургуулийг өөрийн хэвшил болгон авахыг иргэдэд уриаллаа. 

Мөн аймаг, нийслэлд байршуулсан газар хөдлөлтийн үед цугларах талбайг тэмдэглэсэн хаягийг сэргээж, арчлан тайлбарлан таниулж байхыг хүсэв. Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн үед цугларах 242 цэг талбай байдаг аж. Зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохио гурван удаа дуугарах юм байна. 

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: 

-Эхний удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газартаа байж аюулгүйн цэгт буюу бат бөх ширээ, даацын хананы дэргэд суу, нуугд, хүлээ гэсэн зарчмыг дагана. 

Хүчтэй газар хөдөлж, байшин барилга ганхаж байхад гүйж болохгүй. Барилгын нэг давхарт болон хаалгатай ойр байвал гүйж болно. 

Аюулгүйн цэг гэдэг нь дээрээс унаж байгаа зүйлийг доороос нь тулж, тэгнэн амьд үлдэх боломжтой болгож буй орон зайг хэлж байгаа юм. Тэр нь даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэрэг байж болно. Иймд гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй. 

Хоёр дахь удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газраасаа гараад баруун гар талаа бариад ханаа дагаж, цувж алхан аюулгүйн цугларах цэг талбай дээрээ очоорой. 

Аюулгүйн цэг талбай руу очихдоо гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй гэсэн дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж ганцаараа сөрөх биш хамтдаа байх зарчмыг дагах хэрэгтэй. 

Аюулгүйн цэг талбай гэдэг нь задгай талбай юм. Гадагш гарахдаа дээрээс нурах зүйл, гэрлийн шон зэргээс зайтай байх хэрэгтэй. 

Өрхийн болон хувийн бэлтгэл гэж юу вэ? 

Газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар нэгдсэн мэдээллийг belenbai.mn цахим хуудаснаас авч болно. 

Бичиг баримтаа нэг дор хадгалах, гэрийнхнээсээ төөрсөн үед хаана байгаагаа цаасан дээр бичиж мэдэгдэн хананд наах скотч, нуранги дор байх үед өөрийгөө мэдэгдэх үүднээс шүгэл авах зэрэг олон зүйлс бий. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 32 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top