Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол оронд тулгараад байгаа зудын нөхцөл байдлыг танилцуулав. Мөн цаашид хаваржилт хүндэрч болзошгүй тул эрсдэлийн хариу арга хэмжээний талаар харилцан ярилцсан байна.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож, мал аж ахуй, бэлчээрийн даац хэтэрсэн асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.