Өнгөрөгч баасан гаригт Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал дуусаж, 27 шүүгдэгчийг цагаатгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тайлбар хийсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Н.Мөнхбатын тухайд, Анхан шатны шүүхээс түүнд холбогдох "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон ба түүнд холбогдох бусад гэмт хэргийн гэм буруутай хамт дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.