x

Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх 3 талт уулзалт хийлээ

ОБЕГ, Швейцарын холбооны улсын Хөгжлийн агентлаг болон БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай хамтран Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийн явцыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох, Монгол, Хятад хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилгоор ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын холбооны улсын шинжээчдийн хамт БНХАУ-ын Бээжин хотод ажиллалаа.

Энэ үеэр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Гадаад харилцаа, аврах ажиллагааны газар, Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Гал, аврах ажиллагааны үндэсний албаны төлөөлөлтэй гурван талт уулзалтыг хийж, Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр урт хугацаанд үргэлжүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Төслийн хүрээнд Онцгой байдлын албаны аврагч нарыг бэлтгэх модуль сургалтын байгууламжийг байгуулах юм. Ингэснээр сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу сургаж бэлтгэх боломжтой болно. Мөн Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гарын авлагыг нутагшуулах ажлыг хийж байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт гамшиг, осол тэр дундаа ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Үүний зэрэгцээ Бүс ба зам санаачлагын хүрээнд гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой хүрээнд хамтран ажиллахаар санал солилцсон юм. 

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top