2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын шүршүүрийн өрөөнд камер барйшуулсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тус зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгажээ.
Шалгалтын үеэр тухайн камер ажилладаггүй бөгөөд ажилчдыг хог хаяулахгүй байлгах үүднээс камер байршуулсан нь тогтоогджээ.
Иймд гуравдугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.