x

Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР

Авлига, хулгай төрийн бодлого болсон нь

Хоёр хоногийн өмнө 25-р суваг телевизээр “Авилгал” нэртэй нэгэн шинэ нэвтрүүлэг гарсан юм. Уншигчдын зарим нь үзсэн ч байж магад. Ер нь нэг удаа үзчихэд гэмгүй.

Энэ нэвтрүүлгээр хэлсэн гол санаа нь авилга нийгмийн асуудал, тогтолцооны асуудал байхаа болиод “бодлогын асуудал” болсон байна аа гэдэг зүйл. Өмнө нь бид авилгын тухай ярихдаа “нийгмээрээ авилгад живсэн байна”, “авилга тогтолцооны асуудал болсон байна” гэх мэтчилэн “жинтэй” дуугарч, авилгаас яаж салах вэ? гэдэг арга замын тухай ярьдаг, эрэлхийлдэг, ядаж л оролддог байсан бол өнөөдөр авилгыг “төрийн бодлого” болгож хөгжүүлж байгаа тухай.

2016 оны сонгуулийн үеэр “МАН-ын 60 тэрбумын схем” гэдэг зүйлийг нэг залуу гаргаж ирж, нийтэд дэлгэж байлаа. Тэр хүний ашиг сонирхол юунд байсныг тооцохгүйгээр тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд төрийн бүх шатны албан тушаалыг үнэлээд нэр дэвшигчдэд жижиглэн зарах замаар сонгуулийн мөнгөө босгох тухай яриа, бичлэг. Тэнд нь СЕХ-ны даргаас аваад төрийн өндөр албан тушаалтнууд бүгд суусан байдаг...

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг “60 тэрбумынхан ба ЖДҮ-чид” гэж хоёр хуваагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн тэргүүлдэг Засгийн газраа авч үлдэхийн тулд УИХ дахь намынхаа гишүүдэд ЖДҮХС-гаас тус бүрд нь нэг тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий компаниудаар нь дамжуулан тараасан. Нэг тэрбумаас 12 тэрбум хүртэл төгрөгийн хөнгөлөлттэй /жилийн 3 хувь шүү дээ/ зээлийг, нийт дүнгээрээ 93 тэрбум төгрөгийг УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн өндөр тушаалтнуудад авилга болгож өгсөн. Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нараас эхлээд аудитын байгууллагын дарга нь хүртэл энэ хулгайд оролцсон. Нэг хоёрхон хүн шүүхээр ороод бусад нь зээлээ буцаан төлснөөр хариуцлагаас мултарсан. Араас нь Хөгжлийн банкны зээл, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хэрэг гээд хөвөрнө.

Хөгжлийн банкийг хулгайлахын тулд хуульд нь өөрчлөлт оруулсан, нүүрсийг хулгайлахын тулд ҮАБЗ-өөр хэлэлцэж нууц гэрээ байгуулсан, Ногоон автобусыг хулгайлахын тулд хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалтыг ашигласан гээд түмэн баримт бий. Өөрөөр хэлбэл, авилга, хулгай гэдэг нь төрийн бодлого болсон гэсэн үг. Түүний дэргэд Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа “авилгын эсрэг тэмцэл” юу юм бэ? Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гишүүд нь нийлж суугаад хулгайгаа хийчихээд гурван тийшээ гараад “Авилгатай тэмцэж байна” гэж хашгирах нь үнэнд нийцэх үү? Эсрэгээрээ авилга, хулгай гэдэг зүйл төрийн бодлого, үйл ажиллагаа болсны бодит дүр зураг, үнэн төрх юм.

Хуульчдаас хулгайлсан нь

Өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн өмчлөлд байсан төрийн ордны баруун талын дөрвөн давхар барилгыг УИХ-ын тамгын газарт хураан авч, хаягийг нь буулгаж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигджээ. Засгийн газраас тогтоол гаргаж, өмчлөлийг нь шилжүүлсэн юм гэнэ. Сулласан барилгад нь УИХ-ын тамгын газрын бүтцэд байдаг зарим нэг алба, хэлтэс орох юм байх. Уг барилгыг хурааж авахын тулд Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах тухай яриа хүртэл чих дэлсэж байв. Жил, хоёр жилийн өмнө чих дэлссэн энэ яриа бодит болгохгүйн тулд Хүрээлэнгийнхэн аргагүй буюу уг барилгыг орхисон байна. Одоо хуульчдын холбоо орох газраа олохгүй, үүрээ эвдсэн шоргоолж шиг бужигнаж байгаа.  

Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараачаас хамгийн чангаар дуугарч ирсэн нэг зүйл бол “Хүн биш, хууль засагладаг нийгмийг бүтээнэ ээ” гэж хэлсэн явдал. Удалгүй энэ үг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт халдварлаж, гурван талаас “хуулийн засаглалаар айлгаж” байгаа. Гэвч хүрсэн үр дүн, бодит байдал нэг иймэрхүү.

Хуулиар засагладаг нийгмийг бүтээхийн тулд хуульчид нь мэргэшсэн чадварлаг, иргэд нь хууль зүйн үйлчилгээг баталгаатай авах боломжоор хангагдсан байх учиртай. Үүнийг хийдэг газар нь Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо хоёр. Хүрээлэн бол нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.  Байгууллагын эрхэм зорилгоо "Хууль зүйн судалгаа, сургалт, мэдээллийн бааз суурийг бэхжүүлэх замаар хуульзүйн бодлогоддэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшил, иргэдийг сургалт, мэдээллээр хангах"  гэж тодорхойлсон байдаг.

Харин хуульчдын холбоо бол гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн холбоо. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч, натораитчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуулчийн мэргэжлийн дүрмийг батлах сахиулах, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Нэг үгээр хуулийн засаглалыг тогтоох манай төрийн “мэргэн бодлого” энэ хоёр байгууллага дээр суурилах учиртай.

Гэтэл яаж яваад манай хуульчид мэргэн төрийнхөө “араанд зуугдаж”, орох оронгүй өнхөрч явааг гайхаад барахгүй. Тэр тусмаа хууль тогтоох үйл ажиллагаандаа туслалцаа, дэмжлэг ававах ёстой УИХ нь өнөө хоёроо онхолдуулаад орон байранд нь эзэн суух болсныг эрүүл ухаанаар зөвтгөх боломжгүй. 2012 оны сонгуулийн дараа хүчээ авсан хуулийн шинэчлэлийг хийхийн тулд гаргаж ирсэн хоёр гол тогтолцоо бол ХЗҮХ болон МХХ. 2012-2016 онд явагдсан хууль зүйн салбарын шинэчлэлийг хийхэд манай параментын түшиглэсэн, мэдээлэл судалгаа, бодлогоор дэмжиж ажилласан. Ийм шинэчлэлт, өөрчлөлтийг улстөрчид хийдэггүй. Улстөрчид зөвхөн манлайлал үзүүлдэг. Ард нь мэргэжлийн болон судалгааны том институт хэрэгтэй. 

УИХ бол хууль тогтоох байгууллага. Гэхдээ тэнд орж ирдэг хүмүүс ямар нэг мэргэжлийн шалгуургүйгээр, иргэдийн чөлөөт сонголтоор гарч ирдэг бас л нэг иргэн. Иргэдийн эрх ашгийн үүднээс бодлого боловсруулж, хууль батлах үүрэгтэй тэдний төлөөлөгч. Гэвч тэдэнд хууль зүйн бодлогыг хийх чадамж байдаггүй. Гэтэл үүнд нь зөвлөн тусалдаг хоёр байгууллага нь ингээд тараад явчихаар юу болох вэ? Дахиад л нөгөө төр нь "бодлогоор” дампууруулж буй хэрэг юм. Хуульгүй нийгмийг бүтээхийн тулд хуульчдыг нь замаасаа зайлуулж буй хэрэг. Төсөв, хөрөнгөн дээр суурилсан иймэрхүү шахалт дарамт нь мэргэжлийн, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагааг сулруулах, өөрсдийн гарын үзүүрээр хөдөлгөх зорилготой гэдгийг ойлгож цөхөх юмгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 51 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 6 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 23 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 5 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 15 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top