x

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийг “Ялагчгүй сонгууль болно” гэж яриад байна. Ямар ч байсан үнэмлэхүй ялагчгүй сонгууль болох нь үнэн. Тийм дүр зураг илт ажиглагдаж байна. Харин ахиухан суудал авсан нь засаг төрийг тэргүүлэх нь ойлгомжтой. Албан бусаар намууд далдуур судалгаа лавлагаа хийсээр байгаа нь тодорхой. Тэрнийх нь дүн мэдээ улс төрийн хүрээнд яригдсаар л байна. Тийм мэдээллээр баттай ялах магадлалтай нам одоогоор гарч ирэхгүй байна гэнэ. Тэр байтугай Монголын улс төрийн бүх нам нийлээд нийт сонгогчдын 50 хувийг авах чадалгүй болоод байгаа ажээ. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Тийм ч биз.

Одоогоор УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН гэсэн гурван нам байдаг. Мөн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа МНН-МҮАН-ын Үндэсний эвсэл, ИЗНН, ШИНЭ нам, Үнэн ба зөв, ИОНН зэрэг намууд байна. Араас нь “Ганц хүний шийдвэрээр гэнэт гарч ирээд улс төрийн сонгуульд ордог” гэгддэг БНН, Эх орон нам, Ард түмний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд жагсана.

Намууд ийм тааруухан нэр хүндтэй байгаа ч сонгуулийн тогтолцоо, агуулгын хувьд ирэх сонгуулийн эцэст тэднээс л гарч ирж л төр барина. Монголын, монголчуудын хувь заяаг атгана. Тэгэхээр “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” афоризмтай эвлэрэхээс өөр аргагүй юм.

Энэ сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож, холбогдох байгууллагад өгөх ёстой. Хэн хэний, хэдэн нам мөрийн хөтөлбөрөө өгснөөс 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд бүр тодорхой болно.

Намуудын мөрийн хөтөлбөрийн тухайд аливаа сонгуулийн жин дарах асуудал биш болсон. Тэгээд удаж байна. Гоё амладаг. Муухай мурьдаг. Мөрийн хөтөлбөрүүд биелж байсан түүх байхгүй юм. Сонгогчид мэддэг болчихсон. Тиймээс улс төрийн намуудын уярам мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгнө гэвэл худлаа.

Мэдээж хэрэг хуультай, дүрэмтэй улс орон учраас Сонгуулийн хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж, түүнийг нь сонгууль, түүнд оролцоотой төрийн байгууллагууд хянаж шалгаад, зөвшөөрөөд, албажуулаад явж л таарах байх.

Харин намууд яавал сонгуулиар санал зулгаах вэ. Энэ удаад УИХ-ын сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Бүсчилсэн 13 том тойргоос 78 гишүүн сонгогдоно. Намуудын жагсаалтаас 48 нь гарч ирнэ. Гишүүдийн тоо нь өссөн биш горилогчид тоймоо алдаад байна. Нэр дэвшүүлэх багтаамжийн хувьд тэр горилогчид Монголын бүх намд хуваагдаад нэр дэвшвэл бараг болчихоор л байна. Хүссэн хүн бүрд боломж байна. Гэхдээ тэдгээр горилогч бүхэн Монголын төрд хэрэгтэй юү. Хамгийн гол нь иргэд тэднийг сонгох уу. Намуудын толгойны өвчин энэ. Одоогоор бүх нам “Санал авах гол зэвсэг бол нэр дэвшүүлэх хүмүүсээ зөв сонгоход оршино” гэж үзэж байгаа бололтой. АН, МАН зэрэг томоохон намууд нэр дэвших хүмүүсээ тодорхой болгоогүй байна. Горилогчдод горьдлого төрүүлээд намын байр, Төрийн ордон хавиар уячихсан. Зангиа шахсан залуус тэдгээр орднуудаар битүү эргэлдээстэй. Жижиг намууд бол зарагдах нь зарагдаад, “эзэн боол”-ын харилцаандаа орчихсон. Нэр дэвшигчдээ бас л шүүж сонжоод явж байна. Гэхдээ том намуудыг бодвол жижиг намуудаас нэр дэвших хүмүүс хэдийнэ тохироогоо хийгээд ажил хэргээ эхлүүлчихсэн харагдана.

Ерөөс ирэх сонгуулийн намуудын найдвар энэ асуудал болжээ. Гэвч одоо цагт сонгогчдод бүрэн дүүрэн таалагдах нэр дэвшигч олох нь өвсөн дотроос зүү хайхтай л адил болсон. Монголчууд цөөхүүлээ, мэдээлэл ил тодорхой болчихсон учраас “Хэн бэ” гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдчихнэ. Тиймээс намууд зөвхөн нэр дэвшигчиддээ найдаад хамгийн гоё горилогчдыг хамж авчраад нэр дэвшүүлсэн ч ялах баталгаа байхгүй гэсэн үг.

Тэгэхээр ганц л гарц үлдэж байна. Тэр нь сонгуульд ялах юм бол хэнийг Ерөнхий сайд болгохоо зарлах явдал юм. Энийг улс төрд ойр дөт бөгөөд судалж шинжилдэг хүмүүс хэдийнээс яриад эхэлжээ. Хэрэв энэ үнэхээрийн намуудад тавигдах хамгийн том шаардлага болж байгаа бол бас ч гэж буруу биш. Тэртэй тэргүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмчихсэн. Улс төрийн хийгээд төр засгийн түвшинд хамгийн эрх мэдэлтэй хүн Ерөнхий сайд болчихсон. Олигтой Ерөнхий сайдтай бол улс орон овоо хөгжих, олиггүй хүн энэ албанд тохоогдвол балрах хэмжээний эрх мэдэл өгчихсөн. Тийм учраас намууд энэ албан тушаалд хэнийг томилохоо эртхэн хэлчих хэрэгтэй гэсэн санаа яваад байгаа юм.

Одоогийн улс төрийн намуудын дүрэмд голдуу “Хэрэв сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гээд заачихсан байна. Дүрэм журам нь тодорхой намуудыг харахад шүү дээ. Заримынх нь дүрэм ч ил тод байдаггүй юм байна.

Дүрмээр нь харвал МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Лу.Гантөмөр, ХҮН намаас Т.Доржханд, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар, МУНН-аас Б.Батболд, МЛАН-аас Д.Пүрэвдаваа, Эх орон намаас Б.Цэрэнбалжир, БНН-аас Б.Жаргалсайхан, МСДН-аас А.Ганбаатар, АТН-аас Л.Гүндалай, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ЗОН-аас Э.Одбаяр, ИОНН-аас Ц.Оюунгэрэл гарч ирэхээр байна.

Гэхдээ эднийг сонгогчид хэрхэн таалах вэ. Энэ ихээхэн чухал. Хэн нь Ерөнхий сайд болох юм бол энэ улс орон хөгжих вэ. Заавал тавигдах асуулт.

Нөгөө талаас, намуудын хувьд ялалт байгуулсны дараа өөр хүнийг ч Ерөнхий сайдад сойж байгаагаа зарлах боломжтой. Ийм бололцоо бий. Тийм туршлага ч байдаг. Ойрхных гэвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ байхдаа “Сонгуульд ялах юм бол АН-аас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлаж байсан. Бүр танхимынх нь сайд нарыг ч нэрлэж байв. Тухайн үедээ сонгогчдод аятайхан л “замын зураг” болчих шиг болсон. Тиймээс намууд хэрвээ ялалт хийгээд ахиухан суудал хүсч байвал бусдаасаа арай дөнгүүр Ерөнхий сайдыг олж зарлах шаарлагатай л болж байх шиг байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top