x

Д.Баярхүү: Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй

Цас зудны аюул цаашиллаа. Урин дулаан цаг ирлээ. Баяраас баярын хооронд баярлаж өнгөрөөдөг цаг эргээд ирлээ. Хүн малын зоо тэнийсэн ч нийслэлд нөгөө нэг “аюул” нүүрлээд ирлээ. Өршөөгөөрэй, сэдэв хатуудлаа шүү! Гэхдээ манай нийгмийн хөндүүр асуудал болчихсон тул би дахин бичихээс өөр аргагүй байна! Гарчгаа нотлоё! Xүлцээрэй уншигчид аа! 

Жиргээнээс:–Анх 85 мянган машинтайгаар төлөвлөгдсөн УБ хот одоо 700 мянган машинтай болчихож. Гурван жилийн дараа бараг сая хүрэх нь. Түгжрэлийн гол шалтгаан нь импортын машины замбараагүй хэрэглээ. Зам дээрээ багтахгүй, эрэлт нь их бол илүү үнэ төлсөн нь явж, автомашинуудаа цөөлөх нь зах зээлийн хууль. Хотын дарга хэлсэн бололтой.

УИХ-ын гишүүн шавь Д.Өнөрболороос эшлэе, 2023 оны эшлэл:–Нийтийн тээврийг хүтээмжтэй хөгжүүлээгүйгээс түгжрэл бий болж байгаа. Давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хийдгээс 66 хувь нь автомашинаар, 20 гаруй хувь нь автобусаар, 10 орчим хувь нь явганаар байна. Энэ ондоо багтаагаад хуулийг батлаад, ирэх оноос хэргжинэ гэвэл иргэд 300 метрийн цаанаас хүүхдээ тэврээд алхаад, цэцэрлэгт хүргэж өгнө гэвэл бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Баяндаа хүмүүс машин унаад байгаа юм биш. Иргэдийн эрэлтэд нийцсэн уян хатан зохицуулалтгүйгээс түгжрэл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй гэжээ.

Хотын даргын хэлснийг дэмжиж байна. Мөнгө төлөөд давхицгаа гэж аль 4 жилийн өмнө би бичиж байсан даа. Харин шавьтайгаа санал зөрөлдмөөр байна. Би өөрөө машин барьдаггүй, бусдаар хөөрхийлүүлээд ямагт алхдаг ахмад хүн бичиж байна. Би алхсаар ч явна. Муудсан юм алга. Энэ алхдаг 10 хувиа л нэмчих. Тэр 66 хувиа талаар нь буулгачих. Тэгээд л бол оо! 

Иргэдийн 64 хувь нь автомашинаар явж байхад яаж түгжрэлийг яаж бууруулах юм бэ? Энэ ойлгомжтой. Хувийн машин унадаг асуудлыг бид хязгаарлах, хориглох, шахах хэрэгтэй гэсэн бас нэг пост явж байна. Петровис ХХК-ийн захирал О.Содбилэг (УИХ-ын гишүүн асан) хэлжээ:–Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр “Евро-5” шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ “Евро-5” шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэжээ.

Дээр эшлэсэн бүх пост зөв л дөө. Гэхдээ миний үнэлэмж ба тайлбар гэж бас байнаа. Хүмүүс баяндаа биш гэхэд машин барих маш их дон, сэтгэл мэдрэлийн өвчтэй (хэнээтэй!) болчихсонд л энэ хотын энэ их гай бугшаад байна. Хөл дүүжлэх унаа! Ардчилсан эрх чөлөөнийхөө буянд машин худалдан авах, эзэмших (бүр хэд хэдээр нь шүү!) эрхээ хэтрүүлж эдлээд одоо нийслэлдээ тэгийн тэг зогсолт үе үе хийгээд, түүндээ огтоос гутардаггүй, юм боддоггүй нэг сая монгол хүний сэтгэл мэдрэлийн өвчний тухай би ярьж байна. Заавал машин зарж амьдарна, заавал импортлоно, заавал нийслэлд унуулна гэсэн сүрэг хүний эсэргүүцлийн дуу хоолой Цагаан сарын өмнөхөн нэг дэвэрсэн дээ. Тэр хэдхэн нөхдийг би буруутгах гээгүй. Нийгмээрээ сэтгэл мэдрэлийн ийм дон тусчихсан байгаад л хэргийн учир оршиж байна. 

Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа!–монголчуудын энэ хэлц үг нийслэл дээр 100% давж хэрэгжээд байгаа төрх нь энэ юм шүү. Түгжрэлийн тухай хууль тогтоомж, түгжрэл хариуцсан бүхэл бүтэн яам, Түгжрэлийн Засгийн газар хэзээ ч дийлэхгүйгээр, нийслэлийн агаарыг бүрхсэн агаарын хэдэн мянган сүлжээ агаарын замтай болоод ч дийлэхгүйгээр машин барих, машин жолоодох, машинд суух нийгмийн донд монголчууд (Та бид!) яг хөтлөгдсөн байна. Одоогийн байдлаар нь би ярьж байна шүү.

Сургуулийн (бас цэцэрлэгийн) хүүхэд болгон эцэг эхийнхээ хувийн тэргээр сургуульдаа хүргүүлж авахуулаад байх юм бол энэхүү түгжрэл 100 жилдээ хэзээ ч арилахгүй ээ. 

Албан ёсны статистик тасрахгүй нийтлэгдэнэ. Би ч эшлэж аваад хариу гөвөөд байх хоббитой. Юу гэсэн статистик вэ гэвэл ингэж бичжээ. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн урсгал тасрахгүй, Монгол Улсын нийт хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод амьдрах болж. Үүний улмаас нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсч, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн үзүүлэлттэй. Үүний улмаас иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулна. Статистик мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрсэн тооцоо гарчээ. Нийслэлд нийт их сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, нийт автомашины 84 хувь нь байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь Улаанбаатар хотод үйлдвэрлэгддэг. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм гэжээ.

Албаных байх гэж горьдоохоор дээрхи статистик юу харуулна вэ? Ердөө л нийслэлээ багасга, хумь, нийслэлд аж төрөх онцын хэрэгцээ шаардлагагүй иргэдээ нийслэлээсээ нүүлгэ, орон нутгийг нь бараадуул гэсэн нийгмийн тулгалт юм биш үү?Бүсчилж хөгжихөөс өөр гарц зам үлдээгүй тухай Төр-засгийн дээд түвшинд уриалан байгаа чинь энэ тулгалтыг нөгөө талаас нь хэлээд байгаа юм биш үү?

Миний тэрслүү байр суурь: Бүсчлэлээр дамжуулж нийслэл дэх хэт төвлөрлийг эрс багасгах, миний хувийн хүслээр бол 70-80% багасгах. Өнгөрсөн 34 жилийн үр дүн юу байв гэхлээр өнөөгийн их гайг монголчууд бидхамтран бүтээсэн. Монгол орны өнцөг булан бүрээс ядарсан, зүдэрсэн, амиа авч явах чадваргүй, малаа барсан, ядуу дорой, магадгүй гуйлгачин түүлэгчин бүх иргэнээ нийслэлдээ авчруулж шавуулаад нийгмийн халамж хүртээгээд зүв зүгээр суулгачихсан. Статистикийн албан мэдээгээр бол 2.7 сая монгол хүн нийгмийн халамж хүртдэгийг 3.6 сая хүн амдаа хуваагаад үз дээ! 

Тэгэхлээр хотын удирдлагын тавиад байгаа шаардлагыг дэмжихээс өөр гарцгүй ч юм шиг. Монголчуудын машин жолоодох эрхэнд зөвхөн нийслэл дотроо халдахгүй л бол түгжрэл гэгч мөнхийн гайг хэзээ ч гэтэлгэж чадахгүй. Аймагт, хөдөө машин жолоодох эрхийг нь жинхэнээсээ цэцэглүүлмээр байна. Жолооны курс сургуулиуд зөвхөн хөдөө, аймгийн төвүүдэд ажилламаар байна. “Жолооны багш” гэх мэргэжил хөдөөд л үнэд хүрмээр байна. Хөдөөд шатахуун хямд (2-3 дахин) байг, машины импорт чөлөөтэй байг, машины бүх худалдаа хөдөөдөө төвлөрөг!

Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох тухай би зөндөө бичсэн, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрхийг худалд, тэгвэл маш том зовлонг бид гэтэлгэнэ. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэлгүй (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье!

Инээдэм биш ханиадам, 200 мянган машин тодорхой зорилгогүй хот дотор тэнэж явдаг юм бол машин жолоодох эрх рүү нь халдахаас өөрөөр эрүүл саруул гарцыг би олж харахгүй байна!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 46 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 1 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top