Малчдад туслах хандивын аян өнгөрсөн сарын 20-ноос эхэлсэн. Улмаар энэ сарын 1-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зудтай, 17 аймгийн 139 суманд цагаан зудтай байгаа бөгөөд 2.9 сая гаруй мал хорогдоод байна.
Тус аяны хүрээнд Монгол Эм Импекс Концерн 49,680,000 төгрөгийн витаминыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Монгол Эм Импекс Концерн нь Улаанбаатар хот, 21 аймагт 70 гаруй салбартай бөгөөд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсолтгүй 101 дэх жилдээ ажиллаж байгаа билээ.