Баянгол дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дүүргийнхээ хороодын ажлын алба болон хэсгийн ахлагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Дүүргийн 1-34-р хорооны 300 гаруй алба хаагчид хамрагдсан тус сургалтын зорилго нь төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах, ажилтан албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэгдсэн юм.
Сургалтыг төрийн албаны ёс зүйн харилцаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл, төрийн үйлчилгээний цахим систем ашиглах зөвлөмж хэлэлцүүлэг зэрэг сэдвүүдээр холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.