Цахилгаан болон электрон бараа, компьютер, гар утасны импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн "САЙН ИНТЕРНЭЙШНЛ" ХХК МҮХАҮТ-ын СПОНСОР ангиллын гишүүн болж, гэрчилгээгээ гардан авлаа.
Гэрчилгээг МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн гардуулж өглөө.
Тус компани өсвөр насныхны интернет орчинд гар утас, таблет ашиглалтын зохистой хэрэглээг зохицуулах чиглэлээр КНХ-ын хүрээнд хийж буй ажлаа танилцуулж, цаашид танхимтай энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
"САЙН ИНТЕРНЭЙШНЛ" ХХК -ийн Хамт олонд бизнесийн амжилт хүсье.