Танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн, гурван улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг харилцан үр ашигтай, тогтвортой хөгжүүлэх, худалдаан дахь саад тотгорыг бууруулах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих, танхимуудын чадавхыг хөгжүүлэхийг зорилго болгон дараах зүйлсийг тунхаглав.
-
Бизнесийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих хоёр ба гурван талт уулзалт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах
-
ОХУ, БНХАУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг эдийн засаг, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүний дотор ерөнхий болон салбарын онцлогтой олон улсын үзэсгэлэн, конгресс зэрэгт аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх
-
Баруун, зүүн босоо тэнхлэгийн авто зам ба төмөр зам, хуурай, усан, хилийн боомт, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах
-
Гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдэд болон эдийн засгийн коридорын дагуух чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлэх
-
Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах
-
Гурван улсын худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор, хязгаарлалтыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, чөлөөтэй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллах
-
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын зах зээлд экспортлох, гуравдагч оронд экспортлоход ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх үеийн хяналт, шалгалт, хорио цээрийн шаардлагын асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд шинэ маршрут гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах
-
Худалдааг дэмжих олон улсын ба бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох
-
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, харилцан туршлагаа солилцох, сайн туршлагыг түгээх