ЗТХЯ, БОАЖЯ, МҮХАҮТ хамтран Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай автозам дагуу авто буудал, үйлчилгээний цогцолбор байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд гурван байршилд авто буудал, үйлчилгээний цогцолбор байгуулах хамтын ажиллагааны гэрээг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан холбогдох компаниудтай байгуулав.
-
Дорнод аймгийн төвд автобуудал, үйлчилгээний цогцолбор: “Өв хангамж групп” ХХК
-
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд түр буудаллах цэг, ТИР карней бүхий тээврийн хэрэгслийн зогсоол, үйлчилгээний цогцолбор: “Жигүүр транс” ХХК
-
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд автобуудал, үйлчилгээний цогцолбор: “Ариг бэхи шанд” ХХК