МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Нийлүүлэлтийн сүлжээг удирдах нь” уулзалт-сургалтаар нийлүүлэлтийн сүлжээний ойлголтоо цэгцлэх, өөрсдийн сүлжээг зурж, түүнийг хэрхэн удирдах талаар хэлэлцэж, санал солилцлоо. Арга хэмжээнд 15 бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдав.
Нийлүүлэлтийн сүлжээний ачаар компаниуд зардлаа бууруулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргах, сурталчлахад шаардлагатай менежментийг сайжруулах давуу талыг олж авах боломжтой.
Жижиг дунд бизнесийн хувьд, үйлчлүүлэгчид болон ханган нийлүүлэгчдийн хоорондын харилцааг сайжруулах, татан авах, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, савлах, баглах, хаяглах зэрэг бараа материал, мэдээлэл, санхүүгийн урсгалаа зөв удирдах, өрсөлдөөний давуу талыг олж авахад чухал байдаг.