МҮХАҮТ-д 2023 оны нэгдүгээр улиралд шинээр элссэн 40 гаруй аж ахуйн нэгжид МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Гишүүний гэрчилгээг гардууллаа.
MYXAYT-ын гишүүн болсноор Танхимаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, ААН-үүдийн үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ www.trademongolia.mn -д мэдээлэл, уйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ байршуулж, сурталчлах боломжтой. Түүнчлэн гишүүнчлэлийн ангиллаас хамаарч, MYXAYT-aac үзүүлдэг үйлчилгээнүүдэд хөнгөлөлт эдэлдэг.
Мөн энэ үеэр Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр “Арбитрын ерөнхий ойлголт”, МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академийн танилцуулга”-ийг тус академийн захирал Д.Асралт нар танилцуулсан бол ХААН банкны худалдааны санхүүжилтийн зөвлөх Д.Батцэцэг “Худалдааны санхүүжилт” сэдвээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг хийлээ.