Ирэх онд аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ.
Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, энэ онд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Манай орныг зорих жуулчдын тоо ч чамлахааргүй байв.
Саяхан Бээжин хотноо “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.
Байгаль орчин, аялал жуулчлал, Гадаад харилцааны болон Соёлын яам хамтран 2024 онд "Монголд зочлох жил"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг ирэх сарын 20-н гэхэд батлуулахаар ажиллаж байна.