x

Олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зохих зөвшөөрөлгүй, хориглосон арга, хэрэгслээр олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэв.

Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ...... гэх газраас "Г" нарын 3 иргэн "Соом" 47, "Гутаар" 2, "Булуу цагаан" 23, "Яаз" 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын гол, нуур, цөөрөмд 11 овгийн 36 төрөл, 76 зүйлийн загас байдаг судалгаа байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр болон хориглосон арга хэрэгслээр загас барих, байгаль, экологийн доройтол, гол усны бохирдол зэргээс хамаарч жилээс жилд загасны төрөл, зүйл, тоо толгой цөөрч байгаад хаа хаанаа анхаарах цаг болжээ.

Энэ талаар Зөрчлийн тухайн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-ийн 1 дэх хэсэгт "...Тусгай хамгаалалтай газарт....1-5 жил хорих, нэн ховор амьтныг агнасан, барьсан ..... бол 2-8 жил хорих ял шийтгэнэ." гэж хуульчилжээ.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл загасны үржлийн энэ үед загас агнахыг хориглодог.

2. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй мөн тусгай хамгаалалттай газарт хориглодог.

3. Хуулиар хориглосон арга хэрэгсэл буюу химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур, тор, завь зэрэг зүйл ашиглах нь Амьтны тухай хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хариуцлага тооцдог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 46 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 56 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 48 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 57 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 20 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 5 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top