x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Хотын даргад "дунд шатны авлига"-ыг цэгцлэх үүрэг өглөө

НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлан, тамгыг гардуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өө,

Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д заасныг тус тус үндэслэн миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Хишгээгийн Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилж байна.

Ерөнхий сайдын улс төрийн шийдвэрийг дэмжсэн эрхэм төлөөлөгчид Та бүхэнд талархал илэрхийлж, улс төрийн явцуу хил хязгаарыг давж, Улаанбаатар хотын 30 гаруй жил шийдвэрлэгдэж чадаагүй хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлж, нийслэлийн цогц реформд нэгдэж ажиллахыг хүсье.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод бүх асуудлыг даатган орхисон нь энэ бүх асуудал ужгирах суурь асуудал болсныг үгүйсгэхгүй ээ.

Харин энэ удаа Засгийн газар хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудалд зөвхөн дэмжлэг үзүүлэх биш шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Тийм ч учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Шинээр томилогдож буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, түүний удирдлагын багт амжилт хүсэж, дараах үүрэг даалгаврыг өгч байна.

Нэгдүгээрт, Нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх.

  • “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны реформын цогц төлөвлөлтийг олон улсын байгууллагуудын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан Улсын Их Хурал, Засгийн газраар яаралтай батлуулах, (энэ асуудлууд бүгд хоорондоо цогц байхыг анхаарах)
  • Нийслэлийн эрх зүйн орчин, газрын харилцаа, нийтийн тээврийн харилцаа, иргэдийн эрх ба үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хотын соёлын стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө бүрэн шийдвэрлэх,
  • Нийслэлийн иргэдийн оролцоо, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргүүдийн удирдлага, Улаанбаатар хотын анхан шатны бүтцийн байгууллагуудтай хамтарч, нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харж, энэ ондоо багтаан Засгийн газарт танилцуулах, (энэ дундаа алслагдсан гурван дүүрэг, дагуул хот, гэр хорооллын хороодод онцгойлон анхаарах)
  • Агаар, орчны бохирдол, хог хаягдал, авто замын түгжрэл, ногоон байгууламж, явган болон дугуйн зам зэрэг амьдралын чанарын стандартуудыг шинэчлэн хуульчлах.
  • Эдгээр асуудлыг цэгцлэхэд Улсын Их Хурлын намрын чуулганыг бүхэлд нь зориулахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын удирдлага илэрхийлсэн бөгөөд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Таныг дэмжиж ажиллах болно. 

Хоёрдугаарт.  Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх

Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах үедээ өнгөрсөн хугацаанд бугшсан дээд түвшний авлигын хэргүүдийг илрүүлж, шүүхийн шатанд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.

Ирэх 2024 оны Улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам.доллар давна гэж тооцоолсон.

Эдийн засгийн энэхүү тэлэлт гагцхүү далд эдийн засаг ил болж, авлигын эсрэг тэмцэл үр дүнд хүрч байгаатай шууд холбоотой юм. Үүнд Таны үүрэг оролцоо өндөр байсан.

Харин бид энэхүү эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жил явж ирсэн бугширсан системийг задлахаас өөр гарцгүй юм. 

Тийм ч учраас таны туршлага, эр зориг, улс төрийн манлайлал Нийслэлд хэрэгтэй болж байна.

  • Өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлууд, Сууц Өмчлөгчдийн Холбоо, иргэдийн зүгээс гаргаж тавьсан ч шийдэгдэлгүй сунжирдаг асуудлууд, түүний ард байгаа албан тушаалтнууд, шүүгчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлүүдийн тухай
  • Сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна.
  • Өнгөрсөн хугацаанд гарсан нийтийн тээврийн асуудлууд, тэнд хамаарал бүхий улс төрчид, тэдний нөлөө бүхий этгээдүүдийн оролцоог илрүүлэн гаргаж, нийтийн тээврийн олон улсын жишигт нийцүүлж цэгцлэх, нийтийн тээвэр болон таксины стандартыг шинэчлэн тогтоох зэрэг олон асуудал энэхүү ажиллагааны хүрээнд хамрагдах шаардлагатай.
  • Хувийн эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг нь аль ч ардчилсан улс орнуудын алтан зарчим билээ.
  • Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний голдиролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүд эрхээ зөрчүүлж хэрхэвч болохгүй.
  • Нийслэлчүүд алдагдсан боломжийн өртгөө, алдагдсан ногоон байгууламжаа, алдагдсан цэцэрлэг, сургуулиа нэхэмжлэх бүрэн эрхтэй.
  • Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя!

Ерөнхий сайдын “Өглөөний уулзалт”-уудын үеэр нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд, авлигажсан тогтолцооны талаар илэн далангүй саналаа хэлж байсан нийслэлийн иргэд, хороодын удирдлагууд, шударга албан хаагчид, архитекторууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд Та бүхэнд талархлаа илэрхийлье. Цаашид ч Та бүхнийг нийслэлийг цэгцлэх ажилд шүгэл үлээж, хамтран ажиллахыг хүсье.

Эрхэм нийслэлийн иргэд Та бүхэн хотын шинэ даргаа бүх талаар дэмжиж, бүтээлч шүүмжлэл өрнүүлж хамтран ажиллахыг уриалъя.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Таныг иргэд, олон нийтийн оролцоотойгоор, төр хувийн хэвшлийн түншлэлээр, Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжлэгтэйгээр их хотын ирээдүйн шийдлийг зөв тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг хурдтай, зоригтой шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар улс төрийн өндөр илтгэл хүлээлгэн Хотын даргаар томилсонд талархан, нийслэлийн тулгамдсан асуудлыг сонгуулийн мөчлөгт захирагдалгүй шийдэхийн төлөө НИТХ, НЗДТГ, УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ингэснээр тэрбээр Улаанбаатар хотын 36 дахь дарга боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 18 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 29 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 29 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 53 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 6 цаг 38 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top