Шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг жил ирэх бүр бууруулж, утааны асуудлыг дахин төлөвлөлт, орон сууцжуулах байдлаар шийднэ гэж Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Х.Нямбаатар хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ.