БСШУС-ын сайд асан, шинжлэх ухааны доктор, академич, Үндэсний Статистикийн Хорооны Зөвлөлийн гишүүн Г.Чулуунбаатар таалал төгсжээ.
Тэрбээр “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, Улаанбаатарын их сургууль, Удирдлагын академийн профессор, БНХАУ-ын Нефтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургууль, Японы Сока их сургуулийн хүндэт профессор цолтой. 2017 онд БСШУС-ын сайдаар томилогдон ажиллаж байсан юм.
Түүний Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан их хувь нэмэр, хөгжил дэвшлийн төлөөх гэгээн үйлс, ёс суртахууныг дээдлэгч зан суртахуун, өв соёлоо дээдлэх эрхэм чанар тодоос тод гэрэлтэн үлдлээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, хамт олон, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.