Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон албаны бусад хүмүүс бямба гаригт хуралджээ.
Энэ үеэр бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болсон байна. Энэ асуудлыг лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус хуралдаанаар хэлэлцэнэ.
Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй" гэсэн байна.
Мөн ХЭҮК-ын дарга Ж.Хунан ялын хугацаа дуусч суллагдаж гарсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг дурджээ.
Сэтгэгдэл (1)