x

Палестины Хамас бүлэглэл Израил руу өргөн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүллээ

Палестины Исламын Хамас бүлэглэл Йерусалим дахь шашны ариун газруудын нэг Аль Акса сүмийг гутаан доромжилж, Газын Зурвасыг бүсэлсний хариуд “Аль Аксагийн шуурга” цэргийн ажиллагааг эхлүүллээ.  Хамас Еврейчүүдийн Симчат Тора хэмээх үндэсний томоохон баярын үеэр гэндүүлж дайрсан нь Израилын армийн бэлэн байдлыг сориод зогсохгүй Палестины талаас гэндүүлж довтолсон 1973 оны дайныг эргэн санууллаа гэж хэвлэлд онцолжээ. Хамасын дайчид Израилийн өмнөд, хойд хилээр 7 чиглэлээр нэвтэрчээ. Палестины удирдагч Махмуд Аббас террорист үйл ажиллагаа зохион байгуулагч, газар нутаг эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг өөрсдийгөө хамгаалах эрхтэй гэж мэдэгджээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан Израилын ерөнхий сайд Беньяамин Нетаньяху үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулж, зэвсэгт Хамас бүлэглэлийн эсрэг “төмөр сэлэм” нэртэй цэрэг дайны ажиллагаа зарлалаа. Израилын арми Газын зурвас руу 2200 гаруй удаа пуужин харваж, агаараас бөмбөгдөж байна. Нетаньяху Израил улс цэргийн ажиллагаа бус дайнд орлоо гэж мэдэгдэж, Хамасын зэвсэгт дайчдаас өмнөд хилээ цэвэрлэхийг армидаа үүрэг болгосон байна.

Яг одоо Израилын өмнөд хилд гол тулаан болж байгаа, Израилын арми Хамасын дайчдаас газар нутгаа эргүүлж аваагүй байгаа юм байна. Израилын өгсөн мэдээллээр тус улсын 20 гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 540 гаруй хүн шархадсан байна. Газын зурваст мөн энгийн иргэд амь үрэгдэж, олон тооны хүн шархадсаны зэрэгцээ Газын эмнэлгүүд цус хандивлахыг уриалсан байна. Хамас бүлэглэл 2007 онд Газын Зурваст хяналтаа тогтоосноос хойш Израил улс тус бүсийг хориглолтод оруулсан. Газын Зурваст 15 жил 2,1 сая хүнийг орж гарахыг, бараа бүтэгдэхүүн оруулж гаргахыг хориглосноор тус газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдлыг сүйрэлд хүргэжээ. Хориглолтоос хойш Израил Палестин дөрвөн удаа дайн хийж, олон арван удаагийн зэвсэгт тэмцэл хийж ирсэн. Газын Зурвас нь 1967 оны Араб Израилын дайны дараа Йорданы баруун эрэг, Зүүн Йерусалимын хамт Израилын түрэмгийлэлд орсон Палестины өөрөө удирдах эрхтэй 2,1 сая хүн амтай жижиг газар нутаг.

Газын Зурвасын төлөө, газар нутгийн төлөө Израил Палестин олон жил дайн, зэвсэгт тэмцэл хийж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдал тус бүс нутгийн улс төрд тоглоомын дүрмийг өөрчилж магадгүй гэж Катарын их сургуулийн профессор дүгнэсэн байна. Олон улсын зүгээс хоёр талтай байр суурь илэрхийлж байна. Израилын холбоотон АНУ нөхцөл байдлыг ойроос ажиглаж байгаагаа мэдэгдсэн бол Британи, Герман, Итали улсууд Израил руу гэнэтийн цохилт өглөө гэж Хамасыг буруутгасан байна.

Харин Хамас бүлэглэлийг дэмждэг гэгддэг Иран улс, Хезболла бүлэглэл Палестины дайчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Турк, Египэт улсууд хоёр талыг зэвсэгт тэмцлээ зогсоож, энгийн иргэд олноор үрэгдэхээс сэргийлж нөхцөл байдлыг намжаахыг уриалжээ.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 34 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 45 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 45 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 цаг 9 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 54 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top