x

Б.Энхбаяр: Хэргийн мэдээллийг задалдаг асуудалд оногдуулах ялын бодлогыг чангатгана

Б.Энхбаяр: Хууль сахиулагчдын оролцоотой үйлдэгддэг, шалгагдаж буй хэргийн мэдээллийг задалдаг асуудалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр уулзалт хийх үеэр гэмт хэргийн нууцыг задалдаг асуудалтай холбоотойгоор алба хаагчдад хандан үүрэг өгчээ. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-“Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж бий тэр нь хүний эрх. Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгт буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон байна.

Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор, эх сурвалжтайгаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг байдлыг нэн даруй таслан зогсоохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийнх нь оролцоотой үйлдэгддэг, шалгагдаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг, задруулдаг асуудал дээр оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх болно.

Хэрэв энэ асуудал таслан зогсоогдохгүй бол хууль сахиулагчдын энэ төрлийн гэмт хэргийг хариуцдаг бие даасан мөрдөн шалгах алба байгуулах саналыг цаашид гаргахыг үгүйсгэхгүй гэдгийг та бүхэнд сануулъя” гэсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 30 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 40 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 4 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 6 цаг 49 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top