x

ХНХ-ын сайд Х.Булгантуяа 100 саяар хийх ажилд 750 саяын тендер зарлаж Ерөнхий сайдын хамаарал бүхий хүнд олгожээ

Өнөөдөр 12 настай эмэгтэй хүүхдийн алга болсон хэрэг Монгол улсын бүх иргэдийн анхаарлын төвд орсон, чухал хэрэг болоод байна. Энэ хэргийн талаар цахим хаягтай хүн бүхэн өөрийн байр сууриа илэрхийлсээр буй. Цагдаагийн байгууллагаас охиныг олоогүй, албан мэдээлэл хүлээ гэдэг байр суурьтай байна. 

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Манай улс 1.2 сая орчим мянган хүүхэдтэй. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна Боловсролын яам, цагдаа, иргэд олон нийт бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сүүлийн үед болж буй гэмт хэрэг, ослууд харуулж байна. 

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг нь тогтоогдвол зураг, нэртэй нь олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, шийтгүүлж гарч ирээд буцаад хэрэг үйлдээд байна. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэдгийг онцлов. 

Тэгвэл монгол улсын хэмжээнд аймгуудад камержуулалт маш бага байгаа нь төсөв мөнгөтэй холбоотой байгаа. Төсвийг баталдаг ч зарим тохиолдолд хангалттай хүрэлцээнд биш байгаа нь дээрх хэргээс харагдаж байна. 

Нэгэн жишээ дурьдахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн салбарт "Таамаглалын загвар хийлгэх" нэрээр 100 саяар хийх боломжтой ажлыг 750 саяар тендер зарлаж, одоогийн ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатарын хамаарал бүхий компанид 695,200,000 төгрөгөөр өгчээ.

Үүний оронд энэ төсвийг хүүхэд хамгаалах салбарт зориулсан бол байдал дээр байх байсан ч юм билүү. Монголын ард иргэд өдөр бүр алга болсон, амь үрэгдсэн хүүхдийн мэдээнд дарагдаж дууслаа шүү дээ. Бараг л хүүхдийн нас барсан, эндсэн мэдээ өнөөдөр эх орондоо, аав ээждээ ирсэн хүүхдийн тоотой дүйцэх хэмжээнд хүрээд байна. 

Тендертэй холбоотой мэдээллийг дараах мэдээллээр баталгаажуулав. 

 

Тендерт хаалтгүй шалгарсан "Эм Эм Си Жи" ашгийн төлөө ХХК-ны эцсийн өмчлөгч Д.Амгаланбаатар нь “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн сургалт, судалгаа хариуцсан дэд тэргүүн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх албан тушаалтай, Хэнтийн аймгийн Иргэдийн төлөөлөгч юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 17 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 28 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 20 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 28 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 52 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 6 цаг 37 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top