УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томиллоо.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "Х.Нямбаатар сайдыг Хотын даргад санал болгож байгаагаа Ерөнхий сайд тайлбарлахдаа хот дээр тулгамдсан асуудал их байгаа тул туршлагатай хүн хэрэгтэй гэсэн. Бүх түвшинд ажиллаж үзсэн, ялангуяа Хууль зүйн сайдаар маш сайн ажилласан буюу нэр хүндтэй байгаа. Авлигын эсрэг ажиллаж, сонсголуудыг чамбай хийсэн, хяналт шалгалтын ажлуудаа сайн хийж байгаа туршлагатай хүнийг шуурхай томилох нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол мерит тогтолцоо буюу туршлага дээр үндэслэсэн томилгоо.
Хомсдол гэхээс илүү хамгийн шилдэг хүмүүсээ фронт руугаа түлхүү явуулах ажиллагаа гэж харж байна" гэв.