x

Х.Нямбаатар: Намайг ажлаа аваад ядаж сар болсны дараа "угаадас" цацаарай

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилохыг 100 хувь дэмжжээ. 

Шинэ Хотын дарга Х.Нямбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдаас маш олон үүрэг чиглэл, даалгавар өнөөдөр авлаа. Нийслэл хотод 5Ш ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалттай холбоотой ажиллагааг ил тод, нээлттэй болгох, газар олголт, барилга хот төлөвлөлттэй холбоотой харилцаануудыг бүхэлд нь цахимжуулах гэх мэтчилэн олон үүрэг даалгаврыг тэмдэглэж авсан.

Нийслэл бол маш олон асуудалтай их айл. Улаанбаатарын түгжрэл хамгийн дээд цэгтээ хүрчихсэн байна. Импортын автомашины хязгаарлалт огт хийгдэхгүй байгаа.

Нэг амиар олон автобус шинэчлэх гэсэн бодлого сая уначихлаа. Эдгээр худалдан авалттай холбоотой харилцааг эцэслэн дуусгах, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлыг хийнэ. 

Аравдугаар сарын сүүлээс агаарын бохирдол ихэснэ. Энэ асуудлыг бууруулах зэрэг ажлууд байна.

Би өнөөдөр гурван цаг гаруй Ерөнхий сайдаас хоттой холбоотой бодлого, чиглэл авлаа. Миний хувьд ч, Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд ч ажилд томилогдъё гэдэг санаачилга гаргаагүй. Энэ бол цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр байсан. Иймээс хүндэтгэлтэй хүлээж авсан" гэлээ. 

Мөн тэрээр "Надаас өөр хувилбар байхгүй гэж хэлсэн. Мэдээж хотын даргаар томилогдсон тохиолдолд алсдаа хэрэгтэй шийдвэрийг гаргана гэж бодож байна.  Улаанбаатар хотод заримдаа автомашинууд тэг зогсдог асуудал бий. 

Өнөөдөр автомашинд импортын ямар нэгэн хязгаарлалт алга. Иймд алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун зарим шийдвэрийг гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг эртхэн хэлэх нь зүйтэй байх.

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд ажлын тайлангаа тавина. Би хол явахгүй. Тиймээс иргэдтэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлүүлнэ. Би сэтгэлгүй хүн биш. Намайг сонгосон иргэдтэйгээ болон тус дүүргийн Засаг даргатай нь хамтран ажилласаар байх болно. Нийслэлийн намын хороон дээр хэн нэгэнтэй зөрчилдсөн зүйл байхгүй. Хэн нэгэн хүний талаар хэвлэл мэдээллийн байгууллагад матаас өгч байсан удаагүй. Нам, улстөрийн хүчин дотооддоо эв нэгдэлтэй байх нь сонгуульд ялах хүч болдог. Гэхдээ энэ бол буруу зүйлийг нууж хаа гэсэн үг биш.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 43 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 54 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 46 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 54 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 18 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 3 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top