Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд допингийн асуудлаар дуугарч эхэллээ.
Тодруулбал, улсын начин Д.Цэрэнтогтох өнөөдөр өөрийнхөө фэйсбүүк хаягт нэгэн мессежний зураг дэлгэсэн. Энэхүү мессеж допингийн эсрэг үндэсний төвийн шинжилгээ авсан мэргэжилтнийх бөгөөд тэрээр Д.Цэрэнтогтох начины шээсийг сольсноо хүлээн зөвшөөрч, баримт байгаа талаар мэдэгдэж байжээ.