Ногоон автобусны хэргээр шалгагдаж байгаа Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өчигдөр өөрийгөө хутгалж, эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал хүнд байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн бөгөөд түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоосон байна.
С.Жавхланбаатар нь автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан юм.