x

“Монгол ур чадвар-2023” тэмцээний ялагчид “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцоно

“Монгол ур чадвар-2023” тэмцээнийг мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн  гурван үе шаттай үргэлжилнэ.

2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа.

Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

“Монгол ур чадвар” тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулж мэргэжил бүрийн тэмцээнээс шалгарсан шилдгийн шилдэг суралцагчийн тусгай мэргэжлийн бэлтгэлийг нэг жилийн хугацаанд мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулдаг. 

Тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, “GIZ-Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, “Оюу Толгой” ХХК, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд Хэвлэн-Нийтлэгчдийн Холбоо, Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС Механик тээврийн сургууль хамтран зохион байгуулж байна.

Сонирхуулахад, манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн.  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллага нь тивийн болон тухайн гишүүн орны ур чадварын байгууллагатай бөгөөд Монгол Улс 2022 онд Азийн бүсийн дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн болж хамтын ажиллагаа өргөжүүлж байна. 

Манай улс 2015 онд анх удаа Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцсон. Түүнээс хойш 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцож байв.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдахад манай улс токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэсэн 7 мэргэжлээр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад амжилттай оролцож ирсэн.

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс 4 удаа оролцохдоо сүүлийн гурван удаагийн тэмцээнээс гагнуур, барилгын өрөг угсралт мэргэжлээр дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 14 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 25 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 25 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 49 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 34 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top