Ховд аймагт сүүлийн дөрвөн жил “Цайны зам” соёлын өвийн наадам зохион байгуулж байна. Наадамд жин тээх, ачаа татах нүүдэлчний өв соёлоо өвлөж нутгийн залуус идэвхтэй оролцох болжээ.
Олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Жин тээх” зан үйлд анх нэг сумын цөөн малчин оролцож байсан бол энэ жил Манхан, Зэрэг, Жаргалант сумын таван багийн 10 гаруй жинчин 60 орчим тэмээтэй оролцож 40 гаруй км замыг туулжээ.