x

“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн төв талбайд зохион байгуулна

Нээлттэй Хөвсгөл 2023 нэгдсэн цогц арга хэмжээ анх удаа Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр 12 төрлийн үйл ажиллагаа болно. Үүнд:

  1. “БАЯЛАГ БҮТЭЭГЧ-ХӨВСГӨЛ” худалдаа үйлчилгээ

Хөвсгөл аймгаас гаралтай бизнес эрхлэгчид, иргэдийн үйлдвэрлэсэн, нэвтрүүлсэн, зохион бүтээсэн  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа болно. Сийлбэр, арьс ширэн эдлэл, гар урлалын бүтээгдэхүүнүүд, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг  нутгийн брэндүүд,  өндөр уулсын бүсэд ургасан эко, органик бүтээгдэхүүн болох нэрс, аньс, чонын элэг  зэрэг жимс жимсгэнэ, эрүүл мэндэд тустай  цагаан идээ, борц гэх мэтчилэн  нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр  худалдаална.

Мөн түүнчлэн Хөвсгөлийн гаралтай иргэд, аж ахуйн нэгжүүд эрүүл мэнд, барилга,  технологи, хууль эрх зүй зэрэг салбар бүрд хэрэгжүүлж байгаа үйлчилгээнээсээ олон нийтэд нээлттэй  танилцуулна. Тухайлбал, хувийн эмнэлэг иргэдийн даралт үзэж, эрүүл мэндийн  зөвлөгөө өгч, хуулийн компани хууль зүйн зөвлөгөө үзүүлж,  үнэт цаасны “Гүүдсек” компани Тавантолгойн хувьцаа, цэнхэр, ягаан тасалбарын лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгнө. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Ураг садны лавлагааны үйлчилгээ үзүүлнэ.

  1. “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР”-ны үзэсгэлэн

Энэ үзэсгэлэнгээр Хөвсгөл аймгийн хэмжээнд зарлагдсан ажлын байрны  дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажиллах, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломжуудын тухай мэдээлэл болон улс  орон даяарх  бүх ажлын байрны мэдээллийг нэг дороос авах боломжтой. Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах юм. Тодруулбал, нүүрс тээврийн компани жолооч ажилд авах бүртгэл хийх, хөдөлмөр зуучлалын компани Японд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх зэрэг арга хэмжээнүүд болно.

  1. “ХӨВСГӨЛЧҮҮД ДАЙЛЖ БАЙНА” амталгаат худалдаа

Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно. Цэнгэг усны  загасаар хийсэн хоол, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжигч  мэхээрээр хийсэн хайлмаг, өндөр уулын бүсэд ургасан тайгын зэрлэг жимсээр хийсэн амттанууд, Цаа бугын сүүн бүтээгдэхүүний давтагдашгүй үнэр амт, олон төрлийн эмийн ургамлын орц найрлагатай цайны охь шимийг та эндээс мэдрэх боломжтой.

  1. “НЭЭЛТТЭЙ ХӨВСГӨЛ-НУТГАА ЗОРЬЁ”  сумдын танилцуулга

Хөвсгөл аймгийн сумууд байгалийн тогтоц, өв соёл, ястны онцлог зэрэг өвөрмөц содон бүхнээ Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцуулна. Энэ арга хэмжээний үеэр Улаанбаатар хотод амьдарч байгаа сумын иргэдийн бүртгэл давхар явагдаж, сумдын удирдлага иргэдтэй уулзалт хийнэ.

  1. “ХӨВСГӨЛӨӨР АЯЛЦГААЯ” үзвэр, мэдээлэл

Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

Хөвсгөл аймгийн дархад ястны дээдлэн шүтдэг 13 овоог илэрхийлсэн цаатны урцыг төв талбайд барьж  аялал, соёл,  танин мэдэхүйн үзвэр үйлчилгээ, зургаан ястны соёлын өвийг  дэлгэн харуулна.  Мөн  Хөвсгөлийн үе дамжсан тайгын бөө нарын төлөөлөл  мөргөл, зан үйлийн талаар мэдээлэл хийнэ. Энэ үеэр Цаатан иргэдийн ахуй амьдрал, өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг тайгын   цаа буга төв талбайд “зочилно”.

  1. “ХӨВСГӨЛИЙН ЦУУРАЙ” зураач, урчуудын үзэсгэлэн

Хөвсгөл аймгаас гаралтай  зураач,  урчууд, уран бүтээлчдийн  төлөөлөл Монголын үндэсний  музейн танхимд  хоёр өдрийн турш уран бүтээлээ  дэлгэж олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, ШУТИС-ийн хүндэт профессор,зураач С.Болдбаатар нарын 10 гаруй мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлийг үзэж сонирхох боломжтой.

  1. “ХӨВСГӨЛ ГОЁЛ” үндэсний хувцасны загварын үзүүлбэр

Хөвсгөл аймгийн  зургаан  ястан болох  халх, хотгойд, дархад, урианхай, буриад, цаатны  өв соёл, хувцас хэрэглэлийг  сурталчлах загварын үзүүлбэр үзүүлнэ.  Энэ үеэр нутгийн бөхчүүд, алдартнууд, иргэд зургаан ястнуудын онцлогийг харуулсан хувцас хэрэглэлээр гоёж, үндэсний хувцас өмссөн Хөвсгөл аймгийн  алдартнууд иргэдтэй дурсгалын зураг татуулна.

  1. НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Хөвсгөл аймгийн эрдэмтэн судлаач, зохиолч, яруу найрагчдын  номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж , мөн түүнчлэн ном солилцох, хандивлах арга хэмжээ  болно.

  1. “ХӨВСГӨЛИЙН ИРЭЭДҮЙ” нээлттэй уулзалт, форум

Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр Хөвсгөлийн эко аялал жуулчлал, органик хүнс, хөрөнгө оруулалтын боломж зэрэг сэдвүүдийг онцолж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн холбогдох албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцоно. 

1. Аялал жуулчлалын ЭКО БҮС: Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл /Орон нутгийн онцлог, оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан “Тогтвортой, Эко аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх бодлого/

2. ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙ: Хөдөө аж ахуйн  салбарын нөхцөл байдлыг танилцуулах, органик тариалалт, махны аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдэл,  /Хөвсгөл аймаг эрүүл бүс болох, Органик –Хөвсгөл бодлого хэрэгжүүлэх/

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН: Хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжүүдийн чадамж, бараа, үйлчилгээний өрсөлдөх чадварын талаарх судалгаа, мэдээлэл, хэлэлцүүлэг.

Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн онцлогтой үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийх “Хөрөнгө оруулалтын сан”-гийн нээлт болно.

  1.  “3Х3 САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээн

 3х3 сагсан бөмбөгийн бооцоот тоглолт зохион байгуулагдана. Харьяалал харгалзахгүй, оролцох боломж бүх хүнд нээлттэй. Мөн энэ үеэр Лигийн тамирчдын үзүүлэх тоглолт болно.

  1.  “ХӨХ СУВДЫН ОРОН” урлагийн тоглолт

“Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл  “Тайгын эгшиглэн” тоглолтоороо зургаан  ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. Мөн “Соён гийгүүлэгчдийн өлгий” - Хүндэтгэлийн тоглолт,  “Хөвсгөлд тавтай морил” - Хаалтын шоу тоглолт болно.

  1.  “ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ”

Энэ үеэр 500 хүний хүндэтгэлийн хүлээн авалт  “Улаанбаатар” зочид буудлын их танхимд  2023 оны 10-р сарын 7-ны өдөр болно.  Хөвсгөл аймгийн үе үеийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, Хөвсгөл нутгаас төрсөн салбар бүрийн алдартнууд, үе үеийн төлөөлөл, бизнесмэнүүд, урлаг соёлын уран бүтээлчид, орон нутгаас зорьж ирсэн  баялаг бүтээгчид, иргэд  нээлттэй оролцоно.

Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2022 оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ юм.

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.

Зохион байгуулагчид:

  • Хөвсгөл аймгийн ИТХ
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ
  • Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хөвсгөл салбар
  • Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл

Нэмэлт мэдээлэл:

  • Асар 2 өдөр түрээслэхэд -1.000.000₮, /150.000₮ хүлээн авалтын тасалбар бэлэглэнэ/
  • 500 хүний  хүлээн авалтын  тасалбарын үнэ -150.000₮
  • Хөвсгөлчүүдийн нэгдсэн  арга хэмжээнд хандив өгөх нээлттэй.

Дансны дугаар: 5107135964 Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл

Гүйлгээний утга: Овог, нэр, утасны дугаар,  зориулалтыг  (асар, тасалбар,  хандив) тодотгож  бичнэ.

Бүх  гүйлгээ www.khoimornutag.mn сайтад ил тод байршиж, санхүүгийн мэдээлэл шилэн байна. 

Зохион байгуулалттай холбоотой асуудлаар холбогдох утас: 11-3232568811692499182268

Дэлгэрэнгүй мэдээллийн цахим холбоос:  https://shorturl.at/klqUV

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 34 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 58 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 43 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top