УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Үүний дараа намын бүлгүүд хуралдах товтой байна.
МАН-ын бүлэг 13:00 цагт хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэх юм. Мөн бүлгийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, худалдан авалтанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн, сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумьяабазар нарын мэдээллийг тус тус сонсох аж.
Мөн Ардчилсан намын бүлэг 13:00 цагт хуралдахаар товложээ. Тус намын бүлийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн барьсан 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсох аж. Мөн хуучин автобус нийлүүлсэн гэх асуудалтай холбоотой мэдээллийг сонсох юм байна.