ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэргээр 2020 онд 13 жилийн хорих ял авсан билээ.
Оноосон ялныхаа 1/4 буюу гурван жил дөрвөн сарыг эдэлсэн М.Махбалыг хугацаанаас нь өмнө магадлангаар суллаж, Багануурын хорих ангиас өчигдөр гарсан байна.
Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэдэг.
Мөн Б.Махбал хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан шалгуулж байсан ч прокурорын байгууллага түүнийг гэм буруугүй гэж үзжээ.
Сэтгэгдэл (1)