Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас сүү үйлдвэрлэгчдэд олгодог урамшууллыг литр тутамд 1000 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Энэ тухай ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өгчээ.
Х.Болорчулуун:
-Сүү үйлдвэрлэгчдэд урамшуулал өгөх тухай Засгийн газрын тогтоол 2020 онд гарсан. Үүний үр дүнд сүүний үйлдвэрлэл 51 хувиар нэмэгдсэн. Энэ бол улсын хэмжээний томоохон 15 ААН-ид иргэд, ААН сүүгээ тушаахад өгөх урамшуулал. Гэхдээ энэ урамшуулал сэрүүний улирал буюу арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үйлчилнэ. Сэрүүний улиралд манай сүүний хангамд ердөө 30-хан хувь байдаг, үлдсэнийг нь гаднаас импортоор авдаг.
Тиймээс зөвхөн сэрүүний улиралд төдийгүй цаашид сүүний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд литр тутамд олгодог урамшууллыг 1000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ төсвөөс мөнгө нэмж гаргахгүй, ноосны урамшууллыг шилжүүлэх замаар шийднэ гэв.