Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тухайлбал, "318 тэрбум төгрөгөөр 457 автобус авч, нийтийн тээврийн удирдлага менежментийн тогтолцоонд өөрчлөлт оруулах" тухай Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Ж.Сүхбаатар сайд тухай өнгөрөгч оны есдүгээр сард мэдээлж байсан. Энэ оны төсөвт тавигдсан энэ мөнгөний талаар хотын дарга Д.Сумъяабазар дараах тайлбарыг хийсэн байна.
Д.Сумъяабазар:
-Нийтийн тээврийн насжилт 10 жилээс дээш болохоороо стандартад нийцдэггүй. 420 битгий хэл 29 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй хотын даргын ажлыг хүлээж авсан. Энэ бол өнгөрсөн 30 жилийн ужиг асуудал. Энэ 318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө болохоос нийслэлийн төсөв биш. Эрх шилжүүлж орж ирсэн асуудал. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шуурхай зохион байгуул гэсэн үүрэг даалгавар ирсэн. Эрх шилжүүлж оруулж ирэх үүрэгтэйгээр энэ асуудлыг нууцад авахаас өөр арга байгаагүй. Би хуулийн дагуу ажилласан. Автобусны үнийн хувьд одоогийн байгаа зах зээлийн үнээс 10 хувиар хямд. Энэ мөнгөөр нийтийн тээврийг бүрэн шинэчилнэ. Гэхдээ би хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хуучин автобусыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай.