x

Баруун салаанд байрлах Бумбатын рашааны 44 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна. Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм.

Тэрээр “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 39.1 га талбайг дүүргийн ИТХ-ын 2015 оны 10/10 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан. Харин 2018 оны дүүргийн ИТХ-ын тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн тогтоон 44.1 га талбай болгон нэмсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Бумбатын булгийг түшиглэн 1.2 метрийн гүнтэй, 10,500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулсан. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2022 онд 11 мянга гаруй мод тарьснаар 7.7 га газарт ногоон бүс бий болголоо. Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай дөрвөн байршилд бичил тохижилт хийгээд байна” гэв.

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны 70 гаруй иргэнтэй хэлэлцүүлэг хийхэд 98 хувь нь дэмжсэн аж. Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар эко системийн ач холбогдол бүхий газрын хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрдэж, эко системийн тэнцвэрт байдлыг хангах боломжтой аж.

Цаашид орон нутгийн  тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах мониторинг судалгааны цэгүүдийг байгуулах, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлж, эко системийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх юм. Мөн нэн ховор амьтан, ургамалд таатай орчин бүрдүүлэх, тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын сайн туршлагыг судалж, стандарт мөрдүүлэх чиглэлээр ажиллана гэдгийг Нийслэлийн Байгаль орны газраас онцолж байв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тус газарт судалгаа шинжилгээний зориулалтаас бусад төрлийн барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, гүний худаг гаргах, цооног өрөмдөхийг хориглодог байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Бумбатын рашааны 44.1 га талбайн 80 нэгж талбарт газар олголт хийсэн байснаас 76 нэгж талбарыг хүчингүй болгосон. Үлдсэн дөрвөн нэгж талбарт мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байгаа тул сонсох ажиллагаа хийж буй. Эдгээрийн байршлыг өөрчлөх, эсвэл газар олголтыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулна” хэмээв.

НИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын ашиглалт, хамгаалалтад анхаарах, Бумбатын рашааны эхэнд байгаа суурьшлын бүсийг бүрэн цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 44.1 га газрыг байгалийн нөөцийн ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 5 цаг 30 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 40 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 7 цаг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 7 цаг 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 8 цаг 4 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 8 цаг 49 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top