x

Драмын театрын үүдэнд 900 саяыг асгаж байхаар тэрбум төгрөг гаргаад далангуудаа янзал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Геодиз, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Ариунтуяа үерийн барилга байгууламжийг сэргээн засварлах мөнгийг шийдэхгүй байгааг сануулав.

Б.Ариунтуяа: 

-"Зуны үер ус нь хот гамшиг эрсдэлд хэр бэлэн байгааг шалгасан гэж хэлж болно. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ болж байна уу, үгүй юу. Далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний насжилт ямар байна вэ гээд бодит амьдралтайгаа тулах ёстой. Нөхцөл байдал тун хүнд.

1973 онд Сэлбэ, Дунд голд аж ахуйн аргаар шороон далан хийсэн. 1973 оноос хойш хүрсэн хүн байхгүй. Үерийн үед 1.3 км газар сэтэрсэн. Удахгүй цас орно, хавар болж шар усны үер урсана. Үерийн барилга байгууламж дээр нэг метр далан ч сэргээж засварлаж чадаагүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй. Тэр шийднэ, энэ шийднэ гээд бултуулдаг. Ингэсээр байтал өвөл боллоо. Хавар шар усны үер болбол Геодез, усны барилга байгууламжийн газрын цөөн хэдэн залуу гарч зогсож чадахгүй шүү.

Маш бага төсвөөр шийдээд авъя, 1.3 км далангаа сэргээе гээд гуйсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн төлөө л хийе гэж байгаа. Төсөв мөнгө шийдэж өгөхгүй байна.

Дараагийн асуудал нь халиа дошин. Халиа дошин болох нь ойлгомжтой. Энэ жил хөрсний ус дээшилсэн, усны түвшин их байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг Хот, нийтийн аж ахуйн газрын хэдэн залуус төв зам руу ус оруулахгүй гэж өдөр шөнөгүй ажилладаг. Хэн ч үүнд санаа зовохгүй байна. Улаанбаатар хот маш их ажилтай, ачаалалтай, олон салбар руу явж байгааг ойлгож байна. Гэхдээ гамшиг эрсдэлийн асуудалд хэн мөнгө шийдэж өгөх вэ. Удаа дараа бичгээр хандаж, дарга нартай уулзаж байна, одоо болтол шийдээгүй. Тэгээд том том юм ярьцгаадаг. Жижиг асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй.

Бас нэг асуудал нь авто замын дунд хаанаас ийм хайс хашлага тавьчихдаг юм бэ. Авто зам дээр хүмүүс ажил хийдэг. Нэгдүгээр эгнээг хашаад орхичхоор хэн тэнд ажил хийж, хэн тэнд эрсдэл үүрч зогсох вэ.

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээгээ цэвэрлэж чадахгүй байна. Хүнээ дандаа шөнийн цагаар ажиллуулдаг, ингэхэд илүү цагийн зардал гардаг. Яаж нэгдүгээр эгнээг хаагаад, хажуугаар нь машин явж байхад хүнийг ажиллана гэж бодож, төсөөлж чаддаг юм бэ. Яагаад амьдралаас ийм хол байна вэ.

Бид бүгд л Улаанбаатарт зорчиж байна. Түгжрээд явахгүй, ажил хийж болохгүй байгаа. Уялдаа холбоогүй, илүү дутуу юманд их мөнгө зарцуулна. Драмын театрын урд шал дэмий 900 гаруй сая төгрөгөөр юм хийхийн оронд Геодез, усны барилга байгууламжийн газарт тэрбум төгрөг өгөөд далангаа янзал л даа" гэв.

Түүний хувьд өнгөрөгч долдугаар сард болсон үерийн гамшгаас хойш нийслэлийн далангуудыг сэргээн засуулах ажлыг шаардсаар ирсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 5 цаг 17 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 28 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 7 цаг 20 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 7 цаг 28 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 52 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 8 цаг 37 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top