x

Одонтой ээжүүд тэмцлийн замыг сонгоно гэв

"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" гэх ТББ-аас өнөөдөр "Төрдөө адлагдсан одонтой ээжүүд" нэрийн  мэдээлэл хийлээ. Ээжүүдийн зүгээс: 

-"2022 оны тавдугаар сард батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам"-д дүүргүүдийн засаг даргын орлогчоор ахлуулсан зөвлөл байгуулагдан, ТҮЦ-ний байршлыг тогтоож, зөвшөөрлийг олгоно хэмээн зааж өгсөн байдаг. Гэтэл Баянзүрх дүүрэг рэкетчидийг хөлсөлж байна. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ТҮЦ-ний ачлага маш олон явагдаж байсан. Тэр болгонд оролцож явсан ч ийм хөлсний рэкет хийдэг хүмүүс ачлага хийж байгаагүй. Энэ хүмүүс харанхуй газар ална гэж заналхийлж, хэл амаар доромжилж байна. Үнэхээр албаны хүмүүс бол нүүрээ халхалж маск зүүх шаардлагагүй гэж бодож байна.

Тиймээс үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Хууль зүйн яам руу хандах гэхээр үүдээрээ оруулдаггүй. Иргэний зориг гарган хэдэн ээж нар яамны таван давхарт гарч, дарга нь хүлээж авч уулзах болов уу гээд очсон. Маргааш нь шүүх хурлаар арвууланг нь оруулж, зөрчлийн тухай хуулийн арга хэмжээ авхуулчихсан, 150 мянгын зөрчилтэй хэмээн ТББ-аараа торгуулсан.

Гэтэл төрийн тусгай хамгаалалтын газраас бид бүхэн рүү залгаад зөрчлийн хуулиараа торгуулсан ч гэсэн төрийн тусгай албан хаагчийн үгэнд ороогүй учир иргэн нэг бүрийг 250 мянган төгрөгөөр торгоно гэсэн. Торгуулчихаад 250 мянгаар дахиад торгуулна гэхээр нэг зөрчил дээр нийт 3,750,000 төгрөгийн торгууль авах гээд байна. Одоо дахиад үзэл бодлоо илэрхийлбэл барьж хорих юм уу. 

Журам дээрээ ТҮЦ-ний байршлыг тогтоон зөвшөөрөл олгоно гэж заасан байхад БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчтэй уулзалт хийхдээ "Манай дүүрэг ТҮЦ-гүй дүүрэг болно" хэмээн өөрөө хэлсэн нь тус журмыг зөрчиж буй асуудал. Одоо энэ хурлаас гараад одонтой ээжүүд тэмцэл хийх болно" хэмээн мэдэгдлээ.

Тус Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын

  • 3.1-д Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.
  • 3.2-д "Зөвлөл"-ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд "Зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.
  • 3.3-д "Зөвлөл" нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:
  •       3.3.1.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.2.дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.3.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.4.дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.5.дүүргийн Цагдаагийн газар;
  •       3.3.6.дүүргийн Онцгой байдлын хэлтэс;
  •       3.3.7.дүүргийн Газрын харилцааны асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.8.дүүргийн Татварын хэлтэс;
  •       3.3.9.Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүний эрх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн холбоод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэдийн төлөөллийг оролцуулж болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 28 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 38 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 30 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 39 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 9 цаг 2 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 47 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top