Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн газарт "Шүүт" хотхоны барилгын компани хууль бусаар халдсан тухай ГССҮТ-өөс мэдээлжээ.
"Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар зөвшөөрөлгүй ухаж эхэлсэн байна. Энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллажээ.
Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсэж, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд үйлчлүүлэгчдэд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал үүсэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.