x

Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сард орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байна. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй.

Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, газар тариалангийн бүс нутагт Ерөнхий сайд ажиллаж орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон ургац хураалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонссон талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар болсон. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.  

Эдгээр аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр саналыг нь авч эрэмбэлсэн, аймаг тус бүрд 2024 онд хэрэгжүүлэх боломжтой бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын ирэх оны төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд, “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгооны байдалд шалгалт хийж Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид, Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаа, үүргийн хэрэгжилт болон хүний нөөцийн байдалд шалгалт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт, Дарханы арьс ширний цогцолборт үүссэн нөхцөл байдал болон төсөлд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нарт, орон нутагт иргэдтэй хийсэн уулзалтаар төсвийн төлөвлөлтийн системд бүртгэгдээгүй шинээр орж ирсэн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг Сангийн яаманд тухай бүр албажуулан хүргүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 25 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 35 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 36 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 8 цаг 59 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 44 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top