x

О.Амартүвшин: МҮХАҮТ үйл ажиллагааны хувьд өнгөрсөн дөрвөн жилд бие даан, дэлхийн хэмжээний танхим болсон

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал болж байна. 

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батална. МҮХАҮТ нь 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй юм. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн байна. 

XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм. Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батлах аж. 

Их хурлын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж үг хэллээ. 

Тэрээр "МҮХАҮТ дэлхийн бусад орны жишгээр бизнесийн бодлогын өмгөөллийг хүнд цаг үед хийж эхэлсэн. Хамгийн гол нь судалгаанд суурилсан бодит саналыг УИХ, Засгийн газарт хүргэж, бизнесийн эрсдэлийг бууруулах, ААН-ийн ажлын байрыг хамгаалах чиглэлд ажилласан. Мөн орон нутаг дахь танхимын үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа.  

Манай танхим нь бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилготой. Энэ утгаараа дэлхийн томоохон менежментийн хөтөлбөрийг Монголд нутагшуулсан. Бизнес академи нь маш олон залуусын сурахыг тэмүүлдэг байгууллага болсон. Мөн арбитраар маргаан хүлээн авах, шийдвэрлэх ажил 2.5-3.5 дахин нэмэгдсэн байна. 

МҮХАҮТ үйл ажиллагааны цар  хүрээ, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хувьд бие даасан, төлөвшсөн дэлхийн хэмжээний танхим болж чадсан. Ялангуяа гадаад хамтын ажиллагааны хувьд танхимын нэр хүндийг нэмэгдүүлсэн. Өмнө нь танхимын саналыг хуулийн төсөлд авдаггүй, гадаадын бизнес форумд оролцуулдаггүй байсан. Харин өнөөдрийн байдлаар гадаадын чуулга уулзалтад албан ёсоор оролцдог, хуулийн төсөлд саналаа тусгаж чаддаг болжээ.

Өмнө нь 2-3 нэр дэвшигчийн хүрээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагддаг байсан бол энэ удаа 13 хүн нэр дэвшиж байна. Энэ дунд бизнесийн салбарт өөрийн түүх, туршлагатай хүмүүс байна. Энэ нь МҮХАҮТ-ын нэр хүнд бизнес эрхлэгчдийн дунд ямар байгааг харууллаа. 

Цаашдаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох хүн нь бизнесийн жаргал зовлонг сайн мэддэг, төр засагтайгаа ойлголцдог, гадаад харилцаандаа анхаардаг нэр хүндтэй бизнесмэн байх ёстой. 

Монгол Улс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянган аж ахуй нэгжтэй. Тус ААН-ийн удирдлага нь тодорхой хэмжээний мэдлэг, туршлага, ур чадвартай. Олон нийтийн байгууллагыг нэг хүн удаан удирдах нь зохисгүй байдаг. ААН-үүдийн удирдлагууд манлайллаа үзүүлж, бусдаасаа сайн гэсэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах ёстой. 

Нэр дэвшиж буй 13 хүн дотор нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн залуус байна. Танхимын шинэ хуулийн төсөлд ерөнхийлөгчид сонгогдож буй хүн нэг удаад таван жилийн хугацаатай ажиллана хэмээн оруулж өгсөн. 

Ер нь хүн нийтийн албан тушаалд дахин сонгогдохоороо үйл ажиллагаагаа өөрт ашигтайгаар эргүүлэх, зорилгоосоо ухрах үзэгдэл нийгэмд ажиглагддаг. Шинэ үеийн залуус ажлаа дүгнүүлээд хүлээлгэн өгдөг зоригтой байх ёстой. Нийгэмд иймэрхүү зөв жишгийг үлгэрлэж чаддаг байх хэрэгтэй. 

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч бизнес эрхлэгч дотроо хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Өөрийн жижиг эрх, хувь компанийн ашиг, улс төрийн намын төлөө биш. Олон нийтийн эрх ашгийн төлөө явах итгэлтэй, цагаа зарцуулдаг, Монгол Улсыг дэлхийн хэмжээний экспортлогч улс болгоход мэдлэг чадвараа гаргаж чадах хүн хэрэгтэй. 

Шинэ ерөнхийлөгчийн сонгууль хараат бусаар явагдаж чадна гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орж ирээгүй. Нэр дэвшилт ил тод, шударга байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэдгийг их хурлын гишүүд шийднэ" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 10 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 20 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 21 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 8 цаг 44 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 29 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top