x

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

2023 оны гуравдугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм.

Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын ашиг сонирхолд нийцсэн, шаардлагыг хангасан төрийн алба байх ёстой. Өнөөдрийн шалгалтад нарийн мэргэжлээр сурч төгссөн залуус ихээр орж буйг онцлон хэлмээр байна. Төрийн албаны шалгалт цахимжсанаар хөндлөнгийн нөлөөгүйгээр ил тод нээлттэй явагдах боломж бүрдсэн. 1993 оноос эхэлсэн төрийн албаны шинэчлэл одоог хүртэл үргэлжилж байна” гэлээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Төрийн албаны зөвлөлийн зүгээс иргэдэд чирэгдэлгүй байдлаар шалгалтын агуулга, зохион байгуулалтыг хийх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд шалгалтын тестийг нэгтгэж ном болгон хэвлэн гаргасан. Мөн цахим хэлбэрээр бэлдэх бололцоог олгосон. Ерөнхий шалгалтын хариу шууд гардаг. Шалтгалтад тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Албан байгууллагууд шинээр ажилтан шалгаруулж авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргадаг. Энэ хүсэлтийн дагуу төрийн албаны тусгай шалгалтын зар товлогддог” гэв.

Өнөөдрийн шалгалтын нээлтэд ЖАЙКА байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм. Тус байгууллагын Засаглалын газрын дэд дарга Ямамото Минако “Манай байгууллага 1993 оноос буюу Монгол Улсын төрийн алба шинэчлэгдэж эхэлсэн цагаас дэмжлэг үзүүлж ирсэн. Төрийн албаны шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг нь харагдаж байна. Япон улс одоог хүртэл цаасаар шалгалт авдаг бол Монголд улс орон даяар нэгэн зэрэг цахимаар авч буй нь дэвшилттэй санагдлаа. Монголыг залуучуудын эх орон гэдэг. Шалгалт өгч буй эдгээр залуус эх орныхоо хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм. 

Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон. Гуравдугаар улирлын шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд гурван хоног үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 22 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 33 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 8 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top