x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай

Нийтийн тээврийн үйлчилгээг тойрсон асуудлын талаар Хотын дарга Д.Сумъяабазар Нийтийн тээврийн газрын удирдлага төлөөлөл, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийн мэдээлэл өгөв.

Тэрээр "Метроны асуудлын шийдэл гарц, санхүүгийн схем зэргийг мэргэжлийн том компаниудтай ерөнхий хэлэлцээрийг өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд хийсэн. Метроны эхний шугамыг 1.5 тэрбум доллароор хийнэ гээд заачихсан байгаа. Улаанбаатар хотын хоёр сая хүрэх гэж буй иргэдэд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хотын тойрог хурдны зам, зам байгууламж зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх төлөвлөлтийг засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт хүргүүллээ.

Метроны эхний шугамыг шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас эхлээд хотын төв рүү орон, хойшоогоо долоон буудал руу чиглэх байдлаар хийхээр төлөвлөж байна. Өмнө шуугиан болоод байсан LRT буюу газар дээгүүр явдаг хөнгөн галт тэргийг газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлтгэж байгаа.

Эхний танилцуулсан Техник, Эдийн Засгийн Үнэлгээ(ТЭЗҮ)-гээр 950 сая орчим ам.доллар нь нэмэгдээд 1.5 тэрбум орчим ам.доллароор метроны эхний шугамыг оруулахаар төлөвлөж байна. Гэвч энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм. 

Мөн нийтийн тээврийн хүрэлцээний асуудал дээр 2019 онд Автобус-3 компанийг нүүлгэх шийдвэр гарч, газрыг нь дуудлага худалдаагаар зараад, үерийн аманд толгойтын цаад Тахилтад газрыг нь шийдэж арваад компанийг жижиглээд тус тусад нь тендер зарлаад хаячихсан. Ингэснээр нөгөө компаниуд хоорондын уялдаагаа ойлгохгүй, нийтийн тээврийн автобусны ажил нь урагшлахгүйн дээр цар тахал гарснаар далим үүсгээд алга болсон.

Одоо хугацаа заан, хариуцлагаар шахаж байгаа. Хэрэв хийхгүй бол хуулийн дагуу хариуцлага ярих чиглэл рүү явахгүй бол элэг бариад аргацааж, зугтаагаад сурчихсан. Бүх юмыг хотын удирдлага руу чихэх санаатай. Өөрсдөө хөрөнгө мөнгийг нь аваад тендер шалгаруулчхаад алга болчихдог учир араас нь нэхэл хатуу явна.

Нийтийн тээврийн нөөц бололцоо байгаа юм бол яагаад 2007 онд нийтийн тээврээр 60% нь үйлчлүүлж байсан иргэд 2022 онд 34% хүртлээ буурсан. 

Нийтийн тээврийг цэвэр цэмцгэр байлгаж, үйлчилгээний соёлыг дээдэлж, чанар стандартаа барих хэрэгтэй. Шинэ евро стандартаар автобусаа нэмснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад жин дарахуйц хувь нэмэр оруулна.

Ирэх арванхоёрдугаар сарын 10-ныг гэхэд ашиглах боломжгүй болсон 1,225 орчим автобусыг үйлчилгээнээс гаргаж, нийтийн тээврийн иж бүрэн шинэ автобусаар иргэддээ үйлчилж эхэлнэ" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 10 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 21 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 13 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 21 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 8 цаг 45 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 30 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top