НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг байна.
Энэ сарын өдөрлөг есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Энэхүү өдөрлөгт оролцох иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн
-
Баянгол
-
Баянхошуу
-
Дүнжингарав
-
Мишээл
-
Оргил салбаруудад очихоос гадна 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гаригт тогтмол зохион байгуулж байна.