x

4.4 тэрбум төгрөгөөр хэвлүүлсэн 1.4 сая сурах бичгийг ЕБС-уудад түгээнэ

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан.

Уг тогтоолын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг. Сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг 2019 оноос эхлэн яамны “Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэн 6-12 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэл, хэвлэн нийлүүлэлтэд зарцуулдаг.

Энэ журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид тухайн хичээлийн жилд 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12,400-21,000 төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг. Харин бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй олгодог.

ЕБС-ийн сурах бичгийн хангамж хүрэлцээний нөхцөл байдлын талаар Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбат дараах мэдээллийг өгсөн байна. Үүнд:

-"Есдүгээр сарын 4-8-ны хооронд нэгдүгээр ангийн сурах бичиг хүргэгдсэн. 2019 оноос хойш хэвлэгдэж буй сурах бичгээр жил бүр нөхөн хангалт хийгээд явдаг. Сурагчдад түрээсэлсэн сурах бичгийн мөнгөө эргүүлээд эргэлтийн санд оруулан сүүлийн хоёр жилийн хугацаанд дараагийн хэвлэлтдээ ашиглаад явж байгаа. 

Энэ жилийн тухайд эргэлтийн сангийн 2.5 тэрбум төгрөгөөр дунд, ахлах ангийн 52,400 багц сурах бичиг буюу 52,400 хүүхдэд хэрэглэх ном хэвлэсэн. Улсын төсөв болон түрээсийн эргэлтийн сангаар сурах бичгүүд хэвлэгддэг. Эргэлтийн сангийн мөнгөөр түрээсийн сурах бичиг, улсын төсвөөр бага ангийн болон зорилтот бүлгийн сурах бичгийг хэвлэдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хувийг сурах бичгээр хангана гэсэн 2019 оны тогтоол байдаг.

Гэтэл сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн санхүүжилт нь зорилтот бүлгийн 40 хувийг нь ч хангаж чадахгүй байна. Зөвхөн бага ангийн сурах бичгийг дөнгөн данган хэвлэж байна. Сангийн яамнаас хуваарилсан 2.5 тэрбум төгрөг хэдий өндөр сонсогдож байгаа ч 52,400 хүүхдийн л сурах бичгийг хэвлэж байна. Тэгэхээр ийм өндөр дүнгээр ном хэвлэхэд 50-аад мянгахан л хүүхдийн сурах бичгийг хэвлэж байгаа тул улс 100 хувь сурах бичгээр хангаж дийлэхгүй.

Тиймээс заавал түрээсийн сурах бичиг хэрэглүүлэхгүйгээр иргэдэд худалдаж авах боломжийг шинэ хуулиар нээлттэй болгож өгсөн. Өмнөх жилүүдэд сурах бичиг худалдаалахгүйн зэрэгцээ улсаас бүрэн хангаж чаддаггүй байлаа.

2017 онд тухайн хэвлэлийн компанид сурах бичгийн үнийн дүнг 10-15 хувиар нэмж борлуулах эрхийг олгож байсан. Гэтэл ном дамлах процесс их явагдсан. Тиймээс боловсролын яамнаас сурах бичгийн жишиг үнэ тогтоох болон бусад шийдвэрийн тушаал гарсны дараагаар БЕГ худалдаалах зохицуулалтыг хийнэ.

Ерөнхий гэрээний дагуу БЕГ дөрөвдүгээр сард сурах бичгээ хэвлээд зургаадугаар сард түгээнэ гэж заасны дагуу хийх гэж байтал хэвлэлийн компаниуд гомдол гаргахтай зэрэгцэн гурван жилийн хугацаатай ерөнхий гэрээний хугацаа дууссан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас чиглэл өгснөөр нээлттэй тендер зарласан.

Санал өгсөн найман компаниас долоог нь шалгаруулж, наймдугаар сарын 18-нд гэрээгээ хийсэн. Гэрээний дагуу наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 18 хүртэлх хугацаанд сурах бичиг хэвлэгдэнэ. 

Өмнөх жилүүдэд хариуцсан хэвлэлийн компани сурах бичгүүдээ зөвхөн тухайн аймаг, дүүргийн боловсролын газарт хүргэж өгдөг байсан тул удаашралтай байсан. Харин энэ жилийн тухайд есдүгээр сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиудын сурах бичгүүдийг сургууль бүрд нь тээвэрлэн хүргэж өгөхөөр болсон. Тухайлбал, Архангай аймгийн зургаадугаар ангид 18 нэрийн 105 багц буюу 1,890 сурах бичиг хуваарилагдсан" гэсэн байна.

Тендер оройтож зарласны улмаас хэвлэлийн компаниудтай хийсэн гэрээний дагуу энэ сарын 18-наас эхлэн сурах бичгүүд түгээлтэд гарахаар болжээ. 

2023-2024 оны хичээлийн жилд

  • түрээсийн эргэлтийн санд цугларсан 2.5 тэрбум төгрөгөөр 9-12 дугаар ангийн 104 нэрийн 52,400 багц буюу 816,800 ширхэг сурах бичиг
  • улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн 32 нэрийн 659,000 ширхэг сурах бичиг тус тус хэвлэгджээ.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд

  • 3.7 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн суралцагчдад 1.2 сая ширхэг сурах бичиг
  • 3.7 тэрбум төгрөгөөр 6-12 дугаар ангийн 1,000,000 ширхэг түрээсийн сурах бичиг буюу нийт 2.2 сая ширхэг сурах бичгийг 7.5 тэрбум төгрөгийн зардлаар тус тус хэвлүүлсэн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 34 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 8 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 8 цаг 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 8 цаг 58 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 9 цаг 43 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top